Зургаан настнуудын бүртгэл өнөөдөр эхэлнэ
2018-08-20

 

Гэрэл зургийг MPA.mn

 

2017-2018 оны хичээлийн шинэ жил эхлэхэд цөөн хоног үлдээд байна. Энэ жил нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн бүртгэл наймдугаар сарын 20-ноос 30-ны хооронд арав хоногийн хугацаанд явагдана. 

 

Бүрдүүлэх материал:

 

  • Хүүхдийнхээ төрсний гэрчилгээ
  • Эцэг эхийн цахим үнэмлэхийн эх хувийг хуулбарын хамт
  • Нэг хувь цээж зураг

 

Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хамран сургах тойргийг шинэчлэн баталсан. Харьяаллах дүүрэг, хорооны дагуу таны хүүхэд ямар сургуульд орохыг ЭНД дарж харах боломжтой.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин