Биеэ үнэлэгч авсан Японы сагсчид хөөгдөв
2018-08-20

Индонезийн нийслэл Жакарта хотноо XVIII Азийн наадам энэ сарын 18-ны өдөр нээлтээ хийсэн.

 

 

Тэгвэл уг наадмын үеэр Японы сагсанбөмбөгийн шигшээ багийн зарим гишүүнийг багаас нь хөөж, нутаг буцаасан талаар “www.scmp.com” сайт мэдээлэв.

 

Япончууд өчигдөр 82:71 онооны харьцаатай Катарын шигшээ багийг буулган авчээ. Тэд ялалтаа тэмдэглэх үеэр багийн гишүүн болох Такуяа Хашимото, Кэйта Даммура, Юүя Нагаёши, Такума Сато нар биеэ үнэлэгч авсан болохыг тогтоожээ.

 

Уг мэдээллийн дараа Японы Спортын яам хууль бус үйлдэл гаргасан дээрх тамирчдыг нутаг буцаах шийдвэр гаргаж, хариуцлага тооцохоо мэдэгдэв.

 

Азийн наадам ирэх сарын 2-нд хөшгөө ХААНА.  Дэлхийн II дайны дараа Энэтхэгийн санаачлагаар зохион байгуулагдах болсон уг наадмыг АЗИЙН ОЛИМП хэмээн нэрийддэг.  

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
?:
Байнга л завхайрч явдаг биз
2018-08-20
Самуурайчууд ер нь их гаж донтой өвөрмөц сонин хүмүүс шдэ. Онигоотойн доодохоо захираад хүний нутагт хэд хонож ч чадкү шалиг заваарсан донтой эрчүүд хаа ч бхымдаа эргүү дуракууд
2018-08-20