"Жакарта 2018": Монголын багийн гурав дахь медалийг Г.Нандинзаяа хүртлээ
2018-08-20

 

 

Индонезийн нийслэл Жакарта хотын Гелора Банг Карно хүрээлэнд “Жакарта-Палембан-2018” Азийн зуны XYIII наадам үргэлжилж байна. 18 дахь удаагийн Азийн наадмын хоёр дахь өдөр Монголын багийн гурав дахь медалийг ОУХМ Г.Нандинзаяа хүртлээ. 

 

Азийн наадмын хийн урт бууны 10 метрийн буудлагын тэмцээнд оролцож буй ОУХМ Г.Нандинзаяа финалд шалгаран үлдээд байсан. Улмаар финалын буудлагад нэг байр ахиулан хүрэл медаль хүртлээ. Тэрбээр нийтдээ 227.4 оноогоор гуравдугаар байр эзлэв. Энэ төрөлд БНХАУ-ын тамирчин  250.9 оноогоор алтан медаль, БНСУ-ын тамирчин 248.6 оноогоор мөнгөн медаль хүртлээ.

 

Г.Нандинзаяагийн хувьд "Рио 2016" олимпийн наадамд анх удаа оролцон, буудлагын хийн урт бууны эмэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд цэц сорьж, 14-р байрт жагсаж байсан. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин