"Жакарта 2018": Н.Золбоо өрсөлдөгчөө цэвэр ялав
2018-08-20

 

“Жакарта-2018” Азийн зуны спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан эхэллээ.

 

Манай бөхчүүдийн барилдааны салхийг эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд Азийн АШТ-ий нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт, Монголын багийн тугч, ОУХМ Н.Золбоо хагаллаа. Тэрбээр 1/8 шигшээ барилдаанд 2015 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Тажикистаны Фаркод Анакуловыг оноогоор цэвэр (10:0) ялав. Н.Золбоо шөвгийн наймд “Лондон-2012” олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Узбекистаны гүрж легионер Давид Мозманашвилитэй барилдана.

 

Харин эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Нарангэрэл эхний барилдаанаа Тайландын Манлика Эсатитай хийж, цэвэр ялснаар шөвгийн наймд шалгарсан. Гэвч тэрбээр 1/4 шигшээд ялагдал хүлээлээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин