Жүжигчин Асиа Аргенто бусдад бэлгийн дарамт үзүүлжээ
2018-08-20

Холливуудын хөшигний цаадах хууль бус ажиллагааг илчлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн #MeToo хөдөлгөөнийг эхлүүлсэн Италийн жүжигчин Асиа Аргенто бусдад бэлгийн дарамт учруулж байсан нь илчлэгджээ.

 

 

Өдгөө 42 настай Асиа өнгөрсөн оны аравдугаар сард холливуудын нэрт Харви Уэйнштэйнд  хүчиндүүлж, доромжлуулж байснаа ярьсан түүхтэй. 

 

Жимми Беннет гэх залуу 17 настай байхдаа Асиагийн дарамтад өртөн, бэлгийн харилцаанд орсон хэмээн шүүхэд гомдол гаргажээ.

 

Уг үйл явдал 2013 онд болсон бөгөөд тухайн үед Асиа хүүг уруу татан, Калифорни дахь зочид буудалд бэлгийн харилцаанд орсон гэнэ. Нууц нь илчлэгдсэн учир Асиа, Беннетэд 380,000 ам.доллар төлөхөөр болсон талаар  “www.metro.co.uk” сайт мэдээллээ.  

 

 

Тэд 2004 онд “The Heart is Deceitful Above All Things” кинонд ээж, хүүгийн дүрд хамтран тоглосон юм. Уг бүтээлд Асиа хар тамхи хэрэглэдэг, биеэ үнэлэгчийн дүрийг бүтээсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
CHI ZOV OILGOJEE.TEGJ L BICHIJ.
2018-08-20
энэ эмэгтэй:
хаашайн өөрөө хүчиндүүлсэн ,бас бусдыг уруу татаж бэлгийн харьцаанд орсон болж байна уу ойлгомжгүй орчуулга юмаа
2018-08-20