Улаанбаатарт бага зэргийн БОРОО орно
2018-08-21

Малчид, иргэд, аялагчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 22-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.

 

 

2018 оны 08 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, говь болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 17-22 хэм, Алтайн уулархаг нутаг Дорнод-Монголын тал нутаг болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 20-25 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 31-36 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 21-23 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин