Венеусэлийн цагаачдын эсрэг хүч хэрэглэн, хөөжээ
2018-08-21

Бразилийн эрх баригчид энэ сарын эхээр дотоодын хямралтай байгаа Венеусэлийн иргэдийг түр хугацаанд хүлээн авахгүй гэдгээ илэрхийлсэн юм.

 

 

Рорайма муж, Венеусэлтэй хиллэдэг бөгөөд хууль бус цагаачдын урсгалыг зогсооход орон нутгийн цагдаагийнхан хүндрэл учирсан байна.

 

Венеусэлийн хилээс холгүй байх Бразилийн Пакарайма тосгоны иргэд хууль бус цагаачдын эсрэг хүч хэрэглэсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.  Уг үйл явдлын улмаас иргэд болон цагаачдын дунд мөргөлдөөн үүсч, нөхцөл байдал хяналтаас гарсан учир Бразилийн Ерөнхийлөгч Мишел Темер шуурхай хуралдаан зохион байгуулахад хүрчээ.

 

Ерөнхийлөгч дээрх хуралдааны дараа нэн яаралтай армийнхныг тус бүс рүү илгээж, мөргөлдөөнийг таслан зогсоох үүрэг өгсөн байна.

 

Армийнхан мөргөлдөөнийг таслан зогсооны дараахан Венеусэлийг 1,200 дүрвэгч буцаж хил давжээ.

 

Үймээн дэгдсэн тус тосгонд Венеусэлийн 1,000 гаруй иргэн амьдардаг бөгөөд өнгөрсөн амралтын өдөр хэсэг цагаач, тосгоны иргэнийг дээрэмдэж, биед нь хүнд гэмтэл учруулжээ. Уг үйл явдлын дараа тосгоны иргэд уурсаж, цагаачдын  амьдардаг газрыг түйвээж, галдан шатаасан аж.

 

Пакарайма тосгонд 12,000 иргэн амьдардаг бөгөөд ихэнх нь газар тариалан эрхэлдэг байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин