Цэргийн алба хаагчдын эрх зүйн байдлыг дордуулсан заалтыг өөрчилнө
2018-08-21

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ж.Энхбаяр нарын гишүүн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтыг өөрчлөн хуулийн төсөл боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүллээ.

 

Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуульд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт орж, тэтгэвэр тогтоолгоход баримтлах сарын дундаж цалин хөлсийг сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг 60 сард хуваан тооцохоор байсныг 2019 оноос 6 жил буюу 72, 2020 оноос 7 жил буюу 84 сарын цалин хөлсний нийлбэрийн дунджаас тооцохоор болсон. Энэхүү заалт нь цагийн хязгааргүй, эрсдэлтэй нөхцөлд байнгын бэлэн байдалд ажилладаг салбарын алба хаагчид 2019 оноос цэргийн тэтгэврээ тогтоолгоход эдийн засгийн хувьд хохиролтой тусч байгаа юм.

 

Өөрөөр хэлбэл, уг өөрчлөлтөөр тооцоход ахлагчийн цалин нэг сард 30704-33512 төгрөгөөр, офицерынх 48787-70081 төгрөгөөр, ахлах офицерынх 12834-35831 төгрөгөөр тус тус буурахаар байна. Тиймээс Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн ”7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-т “ гэснийг “ 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д” гэж, “7 хүртэл жил” гэснийг “5 хүртэл жил” гэж өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төслийг боловсруулж, батлуулсанаар тэтгэврээ тогтоолгох цэргийн алба хаагчаас гадна цагдаа, тагнуул, онцгой байдал, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр, шүүх шинжилгээ зэрэг байгууллагын олон мянган алба хаагчдын эрх зүйн байдлыг дээрдүүлэх ач холбогдолтой ажээ. Түүнээс гадна цэрэг, цагдаа, тагнуул, онцгой байдал, шүүхийн шийдвэр, шүүх шинжилгээ, авлигатай тэмцэх байгууллагуудын бэлтгэгдсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай хүний нөөц зохиомол хомсдолд орохоос сэргийлэх тустай юм.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
NOMER NEG HORONGO ORUULAH SALBAR
2018-08-23
Show:
J.enhbayar Show. Uuruu tzergiin alba haasan uu? 2020 onii songuulin beltgel.
2018-08-21
Ахмад ажилтан:
Олон жил цэргийн алба хаасан алба хаагчдын тэтгэвэрийг сүүлийн 5 жилээр нь бодохоор Жишээ нь: 2010,2011,2012,2013,2014 онуудад Засгийн газрууд төрийн алба хаагчдын цалинг тодорхой хувиар нэмж байсан тул дундажаас нь бодохоор сүүлийн жилийн цалингаасаа хамаагүй бага гардаг.5 жил цалин нэмэхгүй байж байгаад гарсан хүнийх сүүлийн жилийн цалинтайгаа адил хэмжээнээс бодогддог болохоор тэтгэвэр нь илүү бодогддог.үүнээс болоод цэрэг нь даргаасаа илүү тэтгэвэр авч насаараа цэрэг удирдсан хурандаагийн үнэлэмж буурч, дарга байсны гавьяа байхгүй болгож байгаа юм даа.Уг нь 5 жилийн өмнө гарсан хурандаа, өнөөдөр гарч байгаа хурандаа хоёр адилхан тэтгэвэр авч амь зууж байвал шудрага ёсонд нийцэх учиртай.Үүнд л олон ахмадууд гомдож, бухимдсаар цэргийн хүн урт насалдаггүй болохоор тэгээд л удалгүй тэнгэртээ халицгаадаг даа.Тэд энгийн хүмүүс шиг жагсаал, цуглаан, өлсгөлөн гэж явдаггүй дотроо л гомдож, нэг нэгэндээ хий л дэмий ярьж сэтгэлээ онгойлгодог байх. Төр, Засаг энэ асуудлыг шудрагаар шийдэх учиртай.Тэглээ гээд одоогийн алба хаагчдын тэтгэвэрийг бууруулах учиргүй.Гадаад улс оронд бол ийм ялгаа байхгүй ав адилхан байхаар зохицуулсан гэдэг.Харин ч өмнөх ахмадууд нь арай илүү тэтгэвэрийн нэмэгдэл энэ тэр авч байгаад санаа зовох зүйлгүй бурханы орондоо залардаг гэсэн шүү.Төр Засаг минь энэ ялгааг арилгаж ахмадуудынхаа гомдлыг тайлаарай.
2018-08-21
ЦАХ-дын тэтгэвэр тэтгэмжийг шийдээд өмнөөс нь дуугарах хүмүүс байх юмаа. Дээрх хүчний байгууллагуудад цэрэг хувцас өмсөхгүй буу барьж хөл тавьж алхахгүй ч гэсэн яг цэргийнхэнтэй адилхан магадгүй зарим үeд тэднээс ч илүүгээр заасан газар тогтоосон цагт үүрэг гүйцэтгэх тушаалтай өдөр шөнө амралт баяр ёслолоор ч адилхан үүрэг гүйцэтгэдэг энгийн ажилчид гэх хэсэг бүлэг хөөрхийлөлтэй хүмүүс байдгыг эрхэм дээдсүүд та бүхэн мэддэг үү. Тэд янз бүрийн цалингийн нэмэгдэлгүй нормын хувцасгүй 5 жилийн янз бүрийн урамшуулалгүй өдрийн 4 нэгдэж жагсана аранз үүргэвчээ бүрдүүлээд цэргийнхэнтэй цуг л үүрээд гүйнэ. Тэтгэвэрт цэргийнхэн 40 хүрэв үү үгүй л гарч байхад нөгөө хэд нь 55. 60 насаа хүлээгээд. Ихэнх нь энэ насандаа хүрч чадахгүй биeнь дийлэхгүй ажилгүй тэтгэвэргүй гардаг цөөхөн хэд нь насандаа хүрч гарахаараа юун 36 сарын тэтгэмж байгууллагын үзэмжээр1-2 сарын тэтгэмж авбал их юм. Иймд энэ хүиүүсийн талаар судлаж арга хэмжээ авч өгөөчээ.Хилийн цэрэгт хил тойроод ийм хүмүүс маш олон байгаа шүү.
2018-08-21
УИХ-ын эрхэм гишүүдэд:
4 жилийн өмнө тэтгэвэрт гарсан 30 жил алба хаасан ахлах офицер, өнөөдөр тэтгэврт гарч байгаа 25 жил алба хаасан бага, дунд тушаалын алба хаагчаас 20-30 хувиар бага тэтгэвэр авч амьдарч байна.Энэ шудрага бус ялгааг арилгахгүй юмуу !?. Бүр 40 жил алба хаасан, хурандаа цолтой ахмад ажилтан 10 жилийн өмнө тэтгэвэрт гарсан,өнөөдөр 25 жил алба хаасан, ахлах ахлагчаас бага тэтгэвэр авч байгаа, өөртэйгээ адилхан хурандаагаас бүр 30-35 хувиар бага тэтгэвэр аваад нэг нийгэмд амьдарч байна. энэ шудрага уу. өмнө нь тэтгэвэрт гарсаны буруу юу, хохь нь болж байгаа юмуу. Ажилласан жил, байгуулсан гавьяа,алдар цол,үүрч байсан үүрэг хариуцлагаар хамаагүй илүү байсан хүн, өөрийнхөө захирч байсан цэргээсээ бага тэтгэвэр авч амьдрах нь шудрага ёс уу энэ ялгааг эхэлж арилгаад,дараа нь наад хуулиа өргөн баривал яасан юм бэ.эрхэм гишүүдээ ??????????????
2018-08-21
odoo harin tentsuuleh heregtei ert garsan ni hohirson suuliin ueiinhen sayatogrog bgaa shuu eniig anhaarah heregtei ene jil nodnin 2 mon ch ih garlaa daa heden yu ch medehgui ahmad uegui zaluus uldej bna das
2018-08-21
Маш зөв шийдвэр байна. Зүв зүгээр байсан хуулийг өөрчилснөөс болж цагдаа цэргийн албаныхан маш ихээр тэтгэвэрт гарахаар саналаа өгцгөөсөн
2018-08-21
Нийгмийн хамгааллалын яам болон Чинзориг сайдын явууулж байгаа харалган буруу бодлогоос болж маш олон хүн цэрэг цагдаа онцгойгоос тэтгэвэрт гарч улсын төсөвт асар их дарамт болж байгаа. Өнөөдөр бүр 38 настай залуучууд энэ буруу хуулиас өрсөж тэтгэвэрт гарч байна шдээ.
2018-08-21
25 jil edleh estoi erhee hasuulj ar geree zond ni hayaj tsergiin albanii hund huchir albiig haagaagui uls iim yum yarina daa.
2018-08-21
Цэргийнхэн 25 жилээр тэтгэвэрт гараад харьцангуй өндөр тэтгэвэр авдаг ч олон жил насалдаггүй юм даа хөөрхийс. Барьцаж болноо, гэхдээ тэдний оронд өөрөө ажиллаад үз л дээ. Тушаалаар л явдаг хүмүүс. Чи газрын мухарт хэдэн цэрэгтэй хорьж болдоггүй хорин хэдэн насаа хил дээр өнгөрөөгөөд үз дээ. Эсвэл гал ус руу орж хүний амь аварчихаад барьцаарай даа.
2018-08-21
МАН-д байгаа гайгүй хэдэн гишүүд. Дэмжиж явдаг шүү дэмжсээр ч байх болно
2018-08-21
Өнөөдөр ажиллаж байгаа хүн өчигдөр тэтгэвэрт гарсан хүнээс бага тэтгэвэр тогтоолгох болсон нь өөрөө маш буруу зүйл. Энэ алдааг засах гэж байгаа баярлаж байна. Баярлалаа
2018-08-21
Энэ бүүр хэтрээд байсан юмаа. Энэ юмнаас болж бүгд тэтгэвэрт гарах гэж зүтгэж байна. Тэгэхгүй бол насаараа ажилчаад тэтгэвэрээ бага тогтоолгохоор байсан. Баярлалаа
2018-08-21
Нийгмийн хамгааллалын яам болон Чинзориг сайдын явууулж байгаа харалган буруу бодлогоос болж маш олон хүн цэрэг цагдаа онцгойгоос тэтгэвэрт гарч улсын төсөвт асар их дарамт болж байгаа. Өнөөдөр бүр 38 настай залуучууд энэ буруу хуулиас өрсөж тэтгэвэрт гарч байна шдээ.
Асуудлуудыг нэг нэгээр нь шийдээд байдагт баярлаж явдаг шүү
2018-08-21
Byambatsogt said baihdaa salbariinhnaa mash sain oilgoson yum shig baigaay. Olon aldaa zawhraliig zasaj zalruulj bga shu. Bayarlaj yawdag. Enhbayar gishuund bas bayarlalaa
2018-08-21
иргэн:
Энэ бүүр хэтрээд байсан юмаа. Энэ юмнаас болж бүгд тэтгэвэрт гарах гэж зүтгэж байна. Тэгэхгүй бол насаараа ажилчаад тэтгэвэрээ бага тогтоолгохоор байсан. Баярлалаа
2018-08-21
onoodor ajillaj bgad tetgewert garah hun ochigdor tetgewert garsan hunees baga tetgewer awah nohtsol uussen n ooroo mash buruu zuil
2018-08-21
Zochin:
Buruu baina.ehleed ard tumnii amidraliig deeshluulehed chiglegdsen arga hemjee avah ystoi.mun tatvar tulugch baylag buteegchidiig demjij turiin daramt,hund surtal,heel hahuulaas angijruulah ystoi.
2018-08-21
25 жил ажиллаад тэтгэвэрт гарах нь өөрөө хөнгөлөлт. 60 хүрч тэтгэвэрт гарч байгаа хүнтэй адилхан тооцох нь шударга шүү дээ.
2018-08-21
25 jil edleh estoi erhee hasuulj ar geree zond ni hayaj tsergiin albanii hund huchir albiig haagaagui uls iim yum yarina daa.
Цэргийнхэн 25 жилээр тэтгэвэрт гараад харьцангуй өндөр тэтгэвэр авдаг ч олон жил насалдаггүй юм даа хөөрхийс. Барьцаж болноо, гэхдээ тэдний оронд өөрөө ажиллаад үз л дээ. Тушаалаар л явдаг хүмүүс. Чи газрын мухарт хэдэн цэрэгтэй хорьж болдоггүй хорин хэдэн насаа хил дээр өнгөрөөгөөд үз дээ. Эсвэл гал ус руу орж хүний амь аварчихаад барьцаарай даа.
onoodor ajillaj bgad tetgewert garah hun ochigdor tetgewert garsan hunees baga tetgewer awah nohtsol uussen n ooroo mash buruu zuil
Цагдаа:
Ёстой нүдээ олсон зүйл хийсэн байна. Баярлалаа Бямбацогт сайддаа, Энхбаяр гишүүнд бас баярлалаа
2018-08-21