Ш.Түмэнцэцэг алт, О.Насанбурмаа хүрэл медалийн төлөө барилдана
2018-08-21

 

“Жакарта-2018” Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68, 76 кг-ын жингийн урьдчилсан шатны барилдаан боллоо.

 

Эмэгтэйчүүдийн 68 кг-д Азийн АШТ-ий хошой мөнгө, хошой хүрэл медальт “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Шархүүгийн Түмэнцэцэг шөвгийн наймд Энэтхэгийн Дивья Какран, хагас шигшээд Тайваний Чен Венлинг нарыг тус бүр оноогоор цэвэр ялснаар алтан медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Зоу Фенгтэй хүч үзэхээр болов.

 

76 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа шөвгийн наймд Японы Хироэ Минагавад оноогоор цэвэр ялагдсан. Түүний өрсөлдөгч шигшээд шалгарснаар Кыргызстаны Айпер Медет Кызытэй хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Shuud.mn
Сонин хачин