Яамдаас илэрсэн 115 согтууруулах ундааг ажлын байрнаас гаргуулжээ
2018-08-22

 

ЗГХЭГ-аас томилогдсон ажлын хэсэг  13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын албан даалгаврын биелэлтийг өнгөрсөн долоо хоногт шалгав. Мөн Төрийн Тусгай хамгаалалтын газраас тусгай хамгаалалттай төрийн захиргааны 18 байранд согтууруулах ундаа, тэсэрч дэлбэрэх бодис, хүйтэн зэвсэг зэрэг хууль бус эд зүйлс хадгалж байгаа эсэхэд үзлэг хийв. Эдгээр шалгалтын дүнг нэгтгэж өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарт танилцуулж, холбогдох үүрэг даалгаврыг өглөө.

 

ЭХЯ, ЭМЯ, УУЯ, БСШУСЯ иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх байдал хангалтгүй, хуулийн хугацааг 7-30 хүртэл хоногоор хэтрүүлсэн ч шийдвэрлээгүй байжээ. БСШУСЯ, БОАЖ, ХНХ зэрэг яам батлагдсан орон тоогоо 2-23 хүртэл хүнээр хэтрүүлж гэрээгээр авч ажиллуулсан, төрийн захиргааны жинхэнэ албан тушаалд үүрэг гүйцэтгэгч, түр орлон гүйцэтгэгч томилон ажилуулж байгаа нь тогтоогджээ. Гадаад дотоодын өндөр зардалтай олон томилолтуудын тайлан, илтгэх хуудас бичигдээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

 

ТТХГ-аас тусгай хамгаалалттай төрийн захиргааны 18 байрны 1139 өрөөнөөс албан хаагчдынх нь зөвшөөрсний дагуу 830 өрөөнд үзлэг хийхэд архи согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн 115 ширхэг, 11ширхэг шатамхай/салют,бензин гэх мэт/ бодис, 21 ширхэг согтууруулах ундааны шил сав, Монгол банкны Эрдэнэсийн сангийн байрнаас 36 ширхэг согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн илэрснийг эзэмшигчдээр нь ажлын байрнаас нь гаргуулсан байна.

 

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ, төрийн захиргааны байгууллагуудад, төрийн албан хаагчдын дунд сахилга хариуцлага дэг журмыг улам илүү чангатгах шаардлага байгааг энэ шалгалтын дүн илтгэж байна. Төрийн захиргааны байгууллагуудад ажилчид нь ажлын цаг ашиглалт хангалтгүй, архидан согтуурахтай тэмцэж байгаа бодитой ажил алга байна. Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах ЗГ-ын 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэхийг даалгаж байна. Яам агентлагууд албан хаагчдын цаг ашиглалтыг хурууны хээгээр бүртгэж, цалингийн системтэй холбож хариуцлага тооцож, ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, үүрэгт ажлаа чанартай үр дүнтэй гүйцэтгэх ёстой. Иргэдэд үйлчлэх үүрэгтэй. Бид ард түмнээс сонгогдсон ардчилсан төр. Төрийн албан хаагч нар, төр бол ард түмэнд үйлчлэх үүрэгтэй гэдгээ ухамсарлан ажиллахыг анхааруулж байна гэлээ.

 

Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах албан даалгаврыг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө байгууллага бүр дахин боловсруулж дагаж мөрдөх, хугацаа хоцроосон өргөдөл гомдлыг есдүгээр сарын нэгэн гэхэд шийдвэрлэж дуусгах, үүрэг гүйцэтгэгч, түр орлон гүйцэтгэгч, гэрээт ажилчдыг болиулж төрийн захиргааны жинхэнэ албан тушаалын орон тоонд тохирох хүмүүсийг сонгон шалгаруулж авах захиалгыг ТАЗ-д мөн есдүгээр сарын нэгний дотор гаргаж орон тоогоо бүрдүүлэхийг яамдын ТНБД нарт үүрэг болгов. Цаашид албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах хүрээнд сар бүр ЗГХЭГ-аас тогтмол болон гэнэтийн шалгалтыг хийнэ гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Сэтц Ыыгэгдэл:Ыыцы
2019-12-19
зочин:
Үгүй ерөө.Сонгууль дөхөхөөр л нэг их ажил хэрэгч болж гэнэ.Аль эртнээс л шалгаж хийж байхгүй яасан юм бэ.
2019-12-18
зочин:
Манай энэ төр засаг чинь ердөө зугаа цэнгэл,албан тушаалын наймаа,авлига, архидалт янхандалтын талбар болсон юм байна, бүгдийг ажлаас нь халаа төрөө төр болго чадахгүй бол үтэр түргэн зайлах хэрэгтэй та нар.
2018-08-22
115 шил архи хадгалж байсан дараагийн 115-н Махбалуудыг ажлаас нь халж шинэ хүмүүсийг томилооч ээ. 115 -н ажлын байр гарсан байна. 115 хүний амь аврагдах, 115 хүнийг гэмт хэргээс хамгаалах энэ тэр гээд зөндөө үр дүн гарна штээ Ерөнхий сайд аа!
2018-08-22
иргэн:
Монголын төр засгийн үнэн нүүр царай энэ мөн болой, эмгэнэлтэй, гутамшигтай.
2018-08-22
Чадваргүй, мэргэжлийн бус хэдэн сайд нараа огцоруулж зайлуулаачээ
2018-08-22
Иргэн:
МАНАН бүлэглэл Монголын төрийг завааруулж хаясны гай энэ дээ. Чадвар, мэдлэг, туршлагаар нь биш авилга, бөгс долоолт, ах дүүс, найз нараа удирдах албанд тавьж дампууруулчихаад одоо хэн рүү бурууг нь чиэхэ юм бол доо
2018-08-22
ЭМЯ сvvлийн 6 жил ТНБД-гvй, vvрэг гvйцэтгэгчтэй яваа. Дагаад 12 газар хэлтэсийн дарга нар нь vvрэг гvйцэтгэгчид. Яг хууль дvрмээрээ тавигдсан 1 л дарга байгаа. Бусад нь сайд бас бус УИХ-ын гишvvдийн терел садан цvнх баригчид. Энийг илрvvлээгvй бол ямар шалгалт байхав дэ дvр эсгэгч МАНгаруудаа
2018-08-22
зочин:
хурууны хээ, нүд, царай гээд цагийн бүртгэлийг яаж ч хийж болно. Хамгийн гол нь цаг ашиглалтыг сайжруулах. жижиг ч гэсэн байгууллага удирдаж байгаагүй эсвэл удирдаж байсан ч сайн удирдагч байгаагүй хүмүүс ийм мөнгө үрсэн цагийн бүртгэлийг шүтдэг.
2018-08-22