Турк ГОМДОЛ гаргажээ
2018-08-22

АНУ-ын эрх баригчид Туркийн ган болон хөнгөн цагаанд нэмэлт татвар ноогдуулсантай холбоотойгоор Туркийн эрх баригчид Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргасан талаар “www.dw.com” сайт мэдээллээ.

 

 

Цагаан ордны тэргүүн Трамп энэ сарын эхээр Туркийн бараа бүтээгдэхүүний татварыг хоёр дахин нэмсэн нь олон улсын худалдааны журмыг НОЦТОЙ зөрчсөн хэмээн Турк мэдэгджээ.

 

“Уг хэргийг шалгаж, үнэн зөвийг тогтоож өгнө үү” хэмээн Туркийн тал Дэлхийн худалдааны байгууллагад явуулсан захиандаа дурьдсан аж. Хоёр тал харилцан тохиролцох замаар асуудлаа шийдвэрлэх боломжгүй бол Дэлхийн худалдааны байгууллага уг хэргийг хэлэлцэх юм.

 

Туркт баригдаад буй Америк номлогчийн асуудлаас болж, Вашингтон-Анкарагийн харилцаа МУУДСАН билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин