Оюутнуудын автобусны картыг есдүгээр сарын 4-нөөс олгоно
2018-08-22
Гэрэл зургийг MPA.mn

 

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан шинэхэн оюутнууд автобусны цахим төлбөрийн картаа хэрхэн захиалах, захиалсан картыг хэзээнээс олгож, ашиглах боломж бүрдэх болон өмнө нь хэрэглэж байсан картаа оюутнууд хэрхэн сунгуулах талаар зөвлөмжийг хүргэж байна.

 

Оюутнууд автобусны картаа хэрхэн захиалах вэ
 

Шинээр оюутан болж буй залуус автобусны цахим төлбөрийн картаа захиалахдаа:

 

Оюутан тус бүр "Цахим төлбөрийн карт" захиалах мэдүүлэг бөглөх

 

Иргэний үнэмлэхний хуулбар болон оршин суугаа газрын тодорхойлолт

 

Картын төлбөр төлсөн баримт /Оюутнууд цахим төлбөрийн карт шинээр авахдаа 3600 төгрөгийг "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 475014869 тоот дансанд тушаана. 

 

Нийслэлийн боловсролын газар нэгдсэн захиалгыг авч, сургуулийн болон оюутны мэдээллийг системд оруулж оюутан тус бүрийн картыг идэвхжүүлэн тухайн сургуульд буцаан өгнө. Сургуулийн захиргаа оюутнуудад картыг тараах ажлыг зохион байгуулна.

 

Сургуулиуд оюутнаас цахим төлбөрийн картын захиалга авах ажил 2018.08.21-2018.08.28

Картыг оюутны мэдэлэлийн системд оруулж идэвхжүүлэх 2018.08.29-2018.09.02

Цахим төлбөрийн картыг оюутнуудад олгох ажил 2018.09.04-2018.09.07

 

Автобусны картаа 1000 төгрөг тушааж сунгуулна

 

2017-2018 оны хичээлийн жилд болон түүнээс өмнө нийтийн тээврээр хөнгөлттэй зорчих цахим төлбөрийн карт авсан, 2018-2019 оны хичээлийн жилд дахин ашиглах нөхцлийг хангасан оюутнууд картаа сунгуулан ашиглана.

 

Картаа сунгуулахдаа оюутнууд цахим төлбөрийн карт сунгалтын хураамжийн төлбөр болох 1000 төгрөгийг "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 475016875 тоот дансанд тушаан сургуулийнхаа захиргаанд хүсэлт гаргаснаар, их дээд сургууль цахим төлбөрийн картыг хураан авч  “Улаанбаатар смарт карт” ХХК-д илгээнэ. Тус компанийн зүгээс сунгалт хийсний дараа сургуулийн захиргаа оюутнуудад картыг буцаан олгоно.

 

Сургууль бүр оюутнуудын картыг хурааж авах 2018.08.27-2018.08.31

Картын системд мэдээлэл оруулж, картыг идэвхжүүлэх 2018.09.03-2018.09.07

Цахим төлбөрийн картыг оюутнуудад олгох 2018.09.07-2018.09.14

 

Картаа хаяж, үрэгдүүлсэн бол 4600 төгрөг төлж, шинээр захиална

 

Харин цахим төлбөрийн картаа хаяж, үрэгдүүлсэн, хугалж гэмтээсэн оюутнуудын хувьд дахин шинээр карт захиалан авах бөгөөд “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Төрийн банкны 105700523235 тоот дансанд 3600+1000 төгрөгийг тушаана. Эдгээр оюутанд картыг 2018.09.07-2018.09.14-ны өдрүүдэд олгох юм байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин