Үерээр 400 хүн амиа алдаж, сая хүнийг нүүлгэн шилжүүлэв
2018-08-22

Энэтхэгийн Керала мужид үер бууж, их хэмжээний хохирол учруулсан билээ. Гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар амиа алдагсдын тоо 400-д хүрсэн талаар “Ройтерс” агентлаг уламжлав.

 

 

Аврагчид гамшгийн бүсэд амьдарч буй нэг сая иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлж, хорогдох байруудад шилжүүлжээ.

 

Тусламж хүрэх боломжгүй байгаа алслагдсан бүс  нутгуудад армийнхан нисдэг тэргээр хүмүүнлэгийн тусламж нийлүүлж буй гэнэ.

 

Эрх баригчид үерээр орон гэрээ алдсан иргэдэд тусламж үзүүлэхээ амлажээ. Хохирлын хэмжээг хараахан тогтоогоогүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин