Хичээлийг есдүгээр сарын гуравнаас эхлүүлнэ
2018-08-22

 

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар салбарын сайд нар мэдээлэл хийв. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа:

 

-Засгийн газрын хуралдаанаар бага анги, цэцэрлэгийн багш нар, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл заадаг багш нарын цалингийн сүлжээг өөрчлөхөөр шийдвэрлэлээ. Сургуулийн өмнөх боловс рол буюу цэцэрлэгийн багшаар улсын хэмжээнд 7700 багш, ажилчид ажиллаж байна. Нэг ангид 30-35 хүүхэд сурах ёстой ч хүрэлцээ муу байгаагаас  нэг ангид 40-45 хүүхэд сургаж байна. Цалингийн сүлжээ өөрчлөгдсөнөөр 12-30 хувь хүртэл цалинг нэмнэ хэмээлээ.  Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Есдүгээр сарын нэгэн амралтын өдөр таарч байна. Хичээлийн шинэ жилийг хэзээнээс эхлэх вэ?

 

-Хичээлийн шинэ жилийн эрдмийн баяраа есдүгээр сарын нэгэндээ хийнэ. Харин үндсэн хичээлийг даваа гариг буюу есдүгээр сарын гуравнаас эхэлнэ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Ene Niisleliin mafiin ezen MEEYEEgiin gunjuulai Bolovsroliin said hiij bna geheer Mongol uudluhgui ee
2018-08-22
Medeelliig yaj HIIDEG yum be
2018-08-22