Венеусэлд 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2018-08-22

Венеусэлийн хойд хэсэг, Карибын тэнгис болон Өмнөд Америкийн бүс нутагт өчигдөр 6.12 цагийн орчимд 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Газар хөдлөлт Карупано хотоос зүүн зүгт, 123 км-ийн газрын гүнд болсон байна.  Хүчтэй чичирхийллийн улмаас олон барилга, байгууламж нуржээ.

 

 

“Гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар хүний амь нас эрсдээгүй” хэмээн албаныхан батлав.  Аврагчид нийслэл Каракас хотын 1,000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.

 

Дотоод хэргийн сайд Нестор Реверол  “Газар хөдлөлтийн үеэр иргэний амь нас хохирсон гэх мэдээлэл ирээгүй байна. Аврагчдыг гамшгийн бүс рүү илгээгээд байгаа” хэмээв.

 

 

АНУ-ын Геологи судалгааны төв “Венеусэлд 1900 оноос хойш тохиож буй хамгийн хүчтэй газар хөдлөлт боллоо” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
хөдөлсөн үү хөдөлгөцөн үү
2018-08-22