"Жакарта 2018": Г.Нандинзаяа алтан медаль хүртлээ
2018-08-22

 

Индонезийн нийслэл Жакарта хотын Гелора Банг Карно хүрээлэнд “Жакарта-Палембан-2018” Азийн зуны XYIII наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. 18 дахь удаагийн Азийн наадмын хийн бууны төрөлд өрсөлдөж буй ОУХМ Г.Нандинзаяа өнөөдөр /2018.08.22/  аваргын алтан медаль хүртлээ. 

 

Тэрбээр Азийн наадмын буудлагын тэмцээний эмэгтэйчүүдийн 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд 458.8 оноогоор аваргалж, алтан медаль хүртлээ. Тэгвэл мөнгөн медалийг ОУХМ Ч.Нарантуяа 451.4 оноогоор хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль хүртэж, Монголын хоёр тамирчин нэг дасгалд алт, мөнгөн медалийг хүртэж, эх орныхоо нэрийг дуурсгав.

 

ОУХМ Г.Нандинзаяа Азийн наадмын хоёр дахь өдөр хийн урт бууны 10 метрийн буудлагын төрөлд финалд шалгаран үлдэж, нийтдээ 227.4 оноогоор гуравдугаар байрт шалгарч хүрэл медаль хүртсэн. Тэгвэл өнөөдөр алтан медаль хүртэж, амжилтаа ахиуллаа. Ийнхүү "Жакарта-Палембан-2018" Азийн зуны XVIII наадамд өрсөлдж буй тамирчдаас гурван Азийн аварга "төрлөө".

 

Г.Нандинзаяагийн хувьд "Рио 2016" олимпийн наадамд анх удаа оролцон, буудлагын хийн урт бууны эмэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд цэц сорьж, 14-р байрт жагсаж байсан. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
SAIHAN MEDEE BAINA.BAYR HURGIE.
2018-08-22
Nam bus irgen:
Sain bna. Saihan bna. Bayar hurgiye.
2018-08-22
mongol:
Bayr nurgei. Iluu shuu.
2018-08-22