Свазиланд улс Тайваниас нүүр буруулахгүй гэв
2018-08-23

БНХАУ-ын эрх баригчдын баримталдаг “Нэг Хятад” бодлогоос болж Тайвань олон улсад ГАНЦААРДАЖ эхэллээ.

 

 

Тайваньтай холбоо тогтоосон улсууд нүүрээ буруулж эхлээд буй юм.  Саяхан Сальвадор улс Бээжингээс хөрөнгө оруулалт авахын тулд Тайваньтай тогтоосон дипломат харилцаагаа цуцалсан билээ.

 

Тэгвэл Африкийн Свазиланд гэх хаант засаглалтай бяцхан улс Бээжингийн шаардлагыг үл тоон Тайвантай дипломат харилцаа тогтоосон байна.

 

Тайвань “Хоёр улсын харилцаа бат бөх” хэмээжээ. Свазиландын эрх баригчид ч мөн Тайваньтай тогтоосон харилцаагаа өөрчлөх бодолгүй байгаа гэнэ.

 

Далайд гарцгүй Свазиланд улс Өмнөд Африк болон Мозамбик улстай хил залгаа оршдог юм. Тус улс хаант засаглалтай дэлхийн цөөхөн хэдэн улсын нэг билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин