Исламын улсын толгойлогчийн шинэ аудио бичлэг ил боллоо
2018-08-23

Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн толгойлогч Бакар аль Багдадигийн шинэхэн аудио дуу бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Толгойлогч эр өнгөрсөн оны есдүгээр сараас хойш олны өмнө гараагүй юм.

 

 

Шинжээчид уг бичлэгт ярьж буй эрэгтэй үнэхээр Багдади мөн эсэхийг тогтоохоор ажиллаж эхэлжээ. Уг бичлэгт Багдади олон улсын анхаарлыг татаж буй Америк номлогч Туркт баривчлагдсан талаар ярьсан байна. Тэрбээр Ариун дайчид хэзээ ч ухрахгүй. Үргэлж зорилгоо биелүүлдэг. Хот дамжин тулаан хийж, пуужингийн цохилт өгч буй хүмүүс бидний сүр хүчийг үгүй хийхгүй” гэж хэлжээ.

 

Тэрбээр 2014 оны долоодугаар сард Ойрхи Дорнодыг дамнасан “Халифатын улс” байгуулахаа мэдэгдэж, өнгөрсөн хугацаанд террорист үйл ажиллагаа байнга явуулсан юм.

 

Гэхдээ энэ оны эхээр тус бүлэглэлийн Сири болон Ирак дахь нөлөө багасч, Афганистан, Пакистанд нуугдаж байна. Энэ оны эхээр толгойлогчийн хүү Сирид цэргийн ажиллагааны үеэр амиа алдсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин