ОХУ-ын ЭСЯ-наас илрүүлсэн 398 кг хар тамхийг УСТГАЖЭЭ
2018-08-23

Аргентины нийслэл Буэнос Айре хот дахь ОХУ-ын Элчин сайдын яамнаас хураан авсан их хэмжээний хар тамхийг устгасан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Яамны байранд нуун дарагдуулан, хил давуулахаар төлөвлөж байсан 389 кг хар тамхийг устгасан байна. Албаныхан ойролцоогоор 93 сая ам.долларын өртөг бүхий хар тамхийг УСТГАЖЭЭ.

 

Аргентин улсад суух ОХУ-ын бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Феоктисков болон Аргентины Аюулгүй байдлын сайд Патрисия Буллрич, Цагдаагийн газрын дарга Херардо Отеро нар бусад төлөөлөгчдийн хамтаар дээрх хар тамхийг шатаасан аж.

 

 

Элчин сайд “Хууль бус хар тамхи тээвэрлэлтийг таслан зогсоохын тулд хоёр улс хамтарн ажиллахаар тохиролцлоо” гэж хэлжээ.

 

 

2016 онд Аргентинд суух ОХУ-ын Элчин сайд асан Владимир Калмыков хар тамхийг хуваан нуусан 12 чемоданыг элчингийн барилга дотор нуусан байхыг албаныхан илрүүлсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочдууд:
Гомо Мөнхөө ахад найз банди нараас нь захиж хэлэх үг: 50 гарч 60 шахаж яваа монгол эр хүн бэлгийн өөр дур сонирхолтой байж болно. Энэ бол ардчилсан нийгэмд хүний эрхийн асуудал. Харин ямар ч амьдралын ухаангүй тэнэг, мунхаг байж болохгүй шүү
2018-08-23