Цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр 23.59 цагт дуусна
2018-08-23

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Цэцэрлэгийн "Цахим бүртгэл” өнөөдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 25-ны 09:00 цагаас эхэлсэн. Бүртгэл 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 23:59 цагийг дуустал 30 хоног үргэлжилнэ.

 

Бүртгэл явагдах хугацаа, хамрах хүрээ:

 

Төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдүүдийн “Цахим бүртгэл” 2018 оны 07 дугаар сарын 25-ны 09:00 цагаас  08 дугаар сарын 23-ны өдрийн 23:59  цаг хүртэлх хугацаанд;

 

Шинээр элсэх хүүхдүүдийн “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2018 оны 08 дугаар сарын 24-ний 09:00 цагт бүх төрийн өмчийн цэцэрлэгт нэг зэрэг хугацаанд;

 

Өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн бүртгэлийг баталгаажуулах үйл ажиллагаа 2018 оны 07 дугаар сарын 25-аас 08 дугаар сарын 23-ны  өдрүүдэд;

 

Шинээр болон өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчидтай гэрээ байгуулах, сунгах үйл ажиллагаа  2018 оны 08 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд;

 

Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр элсэх болон зорилтот бүлгийн, багш, ажилчдын хүүхдүүдийн бүртгэл  2018 оны 08 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд, ажлын цагаар тус тус зохион байгуулагдана.

 

“Цахим элсэлт”-ийн үр дүнгийн талаар мэдээлэл авах:

 

“Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын гар утсанд мессэжээр илгээнэ.

 

Цэцэрлэгийн элсэлт явагдаж дууссаны дараа эцэг эх, асран хамгаалагчид tsetserleg.ulaanbaatar.mn-ийн “Шалгах” цэс рүү орж хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг хийж хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг харах;

 

Мөн эцэг эхчүүдэд зориулсан цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагааны мэдээллээр хангах гар утасны UBkindergarten аппликэйшнийг “Play store”, “App store”-оос татан авч гар утсандаа суулгаж дараах зааврын дагуу нэвтрэн хүүхдээ хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгах;

 

ЗААВАР:

 

 

Нэвтрэх нэр:  Энэ хэсэгт хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулна.

 

Нууц үг: Энэ хэсэгт цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэхэд таны гар утсанд очсон 6 оронтой бүртгэлийн дугаарыг хийж цэцэрлэгийн аппликэйшнд нэвтрэн орж, таны хүүхэд хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг ШАЛГАЖ болно.

 

Энэхүү аппликэйшнийг та бүхэн гар утсандаа татаж ашигласнаар дараах мэдээллийг өдөр тутамдаа авах боломжтой.  Үүнд:

 

  • Төрийн өмчийн цэцэрлэгийн танилцуулга, үйл ажиллагааны мэдээлэл;
  • Сургалтын хөтөлбөр, багшийн тухайн өдөр заасан дуу, шүлэг, танин мэдэхүйн хичээлийг контент хэлбэрээр;
  • Цэцэрлэгийн тухайн 7 хоногийн хоолны цэс, илчлэгийн мэдээлэл;
  • Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй хүүхэд харах үйлчилгээний төвүүдийн танилцуулга мэдээлэл;
  • Эцэг эх, асран хамгаалагчид утсаар холбогдож бүлгийн багшаас чөлөө авдаг байсан бол энэхүү аппликэйшнийг ашиглан чөлөөний хүсэлтийг илгээж болно.Тус аппликейшн цахим бүртгэл дуусаж, цахим элсэлт эхлэхийн өмнө идэвхжих болно.

 

Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд урьдчилсан байдлаар Төрийн болон төрийн бус өмчийн 672 цэцэрлэгт, сургуулийн өмнөх насны 114225 хүүхэд хамрагдах юм байна. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх бүх хүүхдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахаас гадна өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан 3-5 насны хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулахаар болсон билээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин