Цэцэрлэгийн цахим элсэлт эхэллээ
2018-08-24

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Цэцэрлэгийн "Цахим бүртгэл” 2018 оны 07 дугаар сарын 25-ны 09:00 цагаас эхлэн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 23:59 цагийг дуустал 30 хоног үргэлжиллээ. Өнөөдөр цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ.  Сүхбаатар дүүргийн 143 дугаар цэцэрлэг дээр цахим элсэлтийн нээлт ийн арга хэмжээ зохион байгуулагдаж буй бөгөөд нээлтэд нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга оролцож байна.

 

Шинээр элсэх хүүхдүүдийн “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2018 оны 08 дугаар сарын 24-ний 09:00 цагт бүх төрийн өмчийн цэцэрлэгт нэг зэрэг хугацаанд эхлэх бол шинээр болон өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчидтай гэрээ байгуулах, сунгах үйл ажиллагаа 2018 оны 08 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд болно.

 

Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд урьдчилсан байдлаар Төрийн болон төрийн бус өмчийн 672 цэцэрлэгт, сургуулийн өмнөх насны 114225 хүүхэд хамрагдах юм. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх бүх хүүхдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахаас гадна өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан 3-5 насны хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулахаар болсон билээ.

 

"Цахим элсэлт”-ийн үр дүнгийн талаар мэдээлэл авах:

 

“Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын гар утсанд мессэжээр илгээнэ.

 

Цэцэрлэгийн элсэлт явагдаж дууссаны дараа эцэг эх, асран хамгаалагчид tsetserleg.ulaanbaatar.mn-ийн “Шалгах” цэс рүү орж хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг хийж хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг харах;

 

Мөн эцэг эхчүүдэд зориулсан цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагааны мэдээллээр хангах гар утасны UBkindergarten аппликэйшнийг “Play store”, “App store”-оос татан авч гар утсандаа суулгаж дараах зааврын дагуу нэвтрэн хүүхдээ хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгах;

 

Эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт хамрагдсан эсэхийг заавал цэцэрлэг дээр очиж мэдэх шаардлагагүй бөгөөд цахим системийн Шалгах цэс рүү тухайн өдрийн 10 цагаас эхлэн нэвтэрч хүүхдийнхээ бүртгэлийн дугаараар шалгах боломжтой юм. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин