Парист хутгатай этгээд хоёр иргэний аминд хүрчээ
2018-08-24

Францын нийслэл Парис хотноо хүйтэн зэвсгээр зэвсэглэсэн этгээд энгийн иргэд рүү халдсан  талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Хутгатай этгээд хоёр иргэний амиа алдаж, нэг иргэн хүнд шархадсан талаар талаар нийслэлийн цагдаагийн газраас уламжлав.

 

Цагдаагийнхан шуурхай ажиллаж, халдлага үйлдсэн этгээдийг УСТГАСАН аж:  

 

Хэргийн газар цагдаагийнхан ирэх үед гэмт этгээд нэгэн барилга дотор нуугдсан байсан гэнэ.

 

Эрх баригчид уг үйл явдлын талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Албаныхан “Гэр бүлийн маргааны улмаас гэмт этгээд хүйтэн зэвсэг ашигласан байх магадлалтай” гэж мэдэгджээ.

 

Исламын улс бүлэглэл хоёр жилийн өмнө Парис хотноо халдаж, 130 хүний аминд хүрсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ЗБ:
Яана аа. Хутгатай этгээд хоёр иргэний амиа алдсан гэнэ үү.
2018-08-24
Erguu uheruu.uheech.uuruu
2018-08-24
Arabuudaa ta nar tsagaanuudaas ushuuguu avah yostoi
2018-08-24