Улаанбаатар
Албагийн МӨЛХӨӨ ЖААЛ
8-24

Холливуудын нэрт жүжигчин Жессика Алба найман сарын амаржиж, хүүтэй болсон билээ. Тэрбээр Хаяас Варрен Алба гэх нэрийг хайрласан юм.

 

 

Тэгвэл Албагийн гэр бүлийн бяцхан гишүүн мөлхөж эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв.

 

Алба өчигдөр инстаграм хуудастаа хүүгийнхээ мөлхөж буй бичлэг болон зургийг байршуулж “Бяцхан хүү минь мөлхөж байна” гэж бичжээ.

 

Уг бичлэгээс гадна Хаяас хүү анх удаагаа гоо сайхны салонаар үйлчлүүлэн, үсээ засуулж буй бичлэгийг инстаграмдаа нийтлэв.

 

Өдгөө 37 настай Алба “Өнөөдөр Хаяасын хувьд ОНЦГОЙ ӨДӨР” гэж бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин