Ким Чен Ун амлалтаа биелүүлэхгүй байгаа учир сайдынхаа айлчлалыг ЦУЦЛАВ
2018-08-26

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ирэх долоо хоногт Хойд Солонгос улсад айлчлахаар төлөвлөж байсан юм. Уг мэдээллийг өнгөрсөн баасан гаригт Цагаан ордны хэвлэлийн албанаас баталж байв.

 

 

Тэгвэл Ерөнхийлөгч Дональд Трамп, сайдынхаа Пхеньянд хийх төрийн айлчлалыг цуцалсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Трамп ийнхүү Помпеогийн айлчлалыг цуцалсан шалтгаанаа “Хойд Солонгос амлалтаа биелүүлэхгүй байна” гэж тайлбарлажээ.

 

Сингапурт өнгөрсөн зургаадугаар сард ТРАМП-КИМ нарын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдах үеэр Ким Чен Ун “Цөмийн хөтөлбөрөөс салж, олон улстай найрсаг харилцаатай болно” хэмээсэн юм.

 

Тэрбээр амлалтаа биелүүлэхгүй, олон улсын шаардлагыг чихнийхээ хажуугаар өнгөрөөж, үл тоомсорлож байгаа нь Цагаан ордны тэргүүний дургүйцлийг хүргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
АНУ доройтож эхэлж байх шиг байна. Хэн ч бүх дэлхийг захирч чадаагүй юм. Улс орнууд одоо биеээ даасан шүү.
2018-08-27
Бүх юм Америкийн санаснаар болох албагүй. Мөхөж бгаа энэ оронд захирагддаг дэлхий биш болсныг мэдрээд жаахан бачимдаад бна уу даа.
2018-08-26
Zochin:
oros hyatad 2 eldeb yum zaaj egeed horlood baigaa ny ugtaa solongosiin yadarsan, elsgelend nervegdsen ard tumniig ny chadaj baigaa hereg
2018-08-26