Төрд төлөөлөлгүй торойх ТОЙРОГ
2018-08-27

 

ҮХЦ-ийн шийдвэр намрын сонгуулийн марафоныг хойшлуулав.  Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн  сонгууль  явуулах УИХ-ын тогтоол Үндсэн хуулийн зөрчилтэй гэсэн шийдвэрийг ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаас гаргасан.  Иргэний гомдлын дагуу хэлэлцээд “Улсын Их Хурал 2018 оны 62 дугаар тогтоол гаргасан нь төрийн албанд ажиллаж буй иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлах, тэгш бус байдлыг үүсгэхээр байна гэсэн шийдвэрийг Цэцийн өнөөдрийн хуралдаанаас гаргалаа. Тодруулбал, Улсын Их Хурал нөхөн сонгууль товлон зарлахдаа, Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд төрийн байгууллагын бусад шийдвэр бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг зөрчиж, улмаар Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдлын зарчим алдагдах, иргэдийн төрийн байгууллагад сонгогдох эрх зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэж, дээрх УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэв.

 

Түүнчлэн Улсын Их Хурал Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль товлон зарлах шийдвэр гаргахдаа иргэдийнхээ төрийн байгууллагад сонгогдох эрхийг хангах хууль зүйн баталгааг бүрдүүлж холбогдох зохицуулалтыг тодорхой болгох, хийдлийг арилгах шаардлага байгаа талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд тэмдэглэсэн байна.”  гэсэн шийдвэрийг гаргалаа.  СЕХ-ны энэ шийдвэрт  нөхөн сонгуульд оролцох батламжаа СЕХ-ноос  гардсан  улс төрийн зарим намууд шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлахад парламентаас гаднах МАХН, ИЗНН, МНН, МҮАН Цэцийн шийдвэр гаргахаас өмнө энэ талаар мэдэгдэл хийж байлаа. “Эрх баригч хүчин нөхөн сонгуулийг хойшлуулах зорилгоор ҮХЦ-д халдаж байна. Нөхөн сонгууль хуваарийн дагуу цаг хугацаандаа болох ёстой” хэмээн тэд мэдэгдсэн.

 

Нэгэнтээ ҮХЦ-ийн шийдвэр гарсан энэ үед сонгууль явуулах хугацаа ч хуулийн дагуу хойшилж байна.  Хуулиараа ҮХЦ-ийн шийдвэрийг УИХ-аар оруулна. Ингэхдээ чуулганы завсарлагаантай үед ҮХЦ  шийдвэр гаргасан тохиолдолд дараагийн чуулган эхэлснээс 15 хоногийн дотор, харин чуулгантай үед ҮХЦ-ийн шийдвэрийг ажлын 15 хоногийн дотор хэлэлцэх заалттай. Тиймээс  намрын чуулганы эхний 15 хоногт багтааж УИХ ҮХЦ-ийн шийдвэрийг хүлээж авах эсэхээ хэлэлцэхээр байна.  Хэрвээ УИХ ҮХЦ-ийн шийдвэрийг хүлээж авсан тохиолдолд холбогдох зөрчилтэй заалтад өөрчлөлт оруулна. Харин Цэцийн шийдвэрийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзвэл ҮХЦ-ийн их суудлын хуралдаанаар ас уудлыг дахин хэлэлцэх юм. Тиймээс УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авах эсэхээс дараагийн  асуудал яригдана.

 

Цаашлаад Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн  сонгууль дараа жилийн  зургадугаар сар хүртэл хойшлогдож байгаа. Учир нь хуулиараа нөхөн сонгуулийн санал авах товыг намрын чуулганы эхний, эсвэл хаврын чуулганы сүүлийн  долоо хоногт явуулах хуулийн заалттай.

 

Харин энэ хугацаанд Хэнтийн 42 дугаар тойргийн сонгогчид төрд төлөөлөлгүй торойх нь.  Тэгээд ч  2019 он гэдэг  энэ парламентын  бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох сүүлийн жил. Сонгогчид эрх баригчдаас мөрийн хөтөлбөрт шаардаж, мэдэгдэл хөрвүүлэх бус  дараагийн сонгуулийн сонголтоо дотроо төлөвлөсөн үед байдаг.   

 

Тиймээс Хэнтийн 42 тойргийн нөхөн сонгуулиар сонгогчид нэг жилийн бүрэн эрхтэй эрхмээс юу шаардах, нэр дэвшигч ч юу амлах нь бас л олны нүдийг хужирлах биз.

Н.Энхлэн 

 

Shuud.mn
Сонин хачин
eruu:
hentiigees garsan bolgon no.toi yvj irlee ,odoo mgl ardiin namaa ali usgiin hasch 2 huvaah bl? namaaraa orolddog uvchin hentiigees haldvartai ,tuuniig sahalt ah haldaasan shuu.
2018-08-27
зочин:
Төрд төлөөлөлгүй байлаа гээд Хэнтийчүүдэд муу нь юу байгаа юм, угаасаа Хэнтийгээс бөх мөх гээд сонин улс сонгогддог, тэд нь хэрэгтэй юм юу ч хийдэггүй 4 жил суудал бөглөөд л өнгөрдөг биз дээ
2018-08-27
zochin:
toloolol hereggui.baihgui geed muu bolohgui
2018-08-27
Зев зев. Телеелел Хэнтийд хэрэггvй. Дандаа л Хэнтийн 3 тэнэгийг сонгож ирсэн. Дараа нь бандаашийг сонгосон. Бандааш нь хэвээрээ гээд бодоод явж байхад болно.
2018-08-27