Манай тамирчид Азийн наадмаас 10 медаль хүртээд байна
2018-08-27

 

 

Индонез улсын Жакарта хотноо Азийн спортын XVIII наадам найм дахь өдрөө үргэлжилж байна. Одоогоор Азийн наадамд БНХАУ улс 72 алт, 51 мөнгө, 30 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар жагсаалтыг тэргүүлж байгаа юм.

 

Харин манай улсын хувьд 3 алтан медаль, 2 мөнгөн медаль, 5 хүрэл медальтайгаар 15-р байрт бичигдэж байна. Өнөөдөр болох тэмцээнүүдэд Монголын байт харвааны тамирчид эрэгтэй байгийн болон холимог төрөлд БНХАУ-ын багтай хүрэл медалийн төлөө өрсөлдөнө. Мөн боксын төрөлд 49кг-д Х.Эрдэнэмандах, 56кг-д Х.Энх-Амар, 64 кг-д Б.Чинзориг, 75кг-д Д.Давааням хүч үзнэ. Каратегийн 75кг-ийн 1/8-д Ө.Хангайхүү, гимнастикийн төрөлд Х.Ундрам нар оролцоно.

 

Азийн наадамд оролцож буй улсуудыг медалийн тоогоор жагсаасан байдлыг сонирхуулж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин