АТГ: БОАЖЯ төслийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан
2018-08-27
Гэрэл зургийг MPA.mn

 

Авлигатай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тус газраас Засгийн газарт хүргүүлсэн зөвлөмжийн биелэлт болон наймдугаар сард хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийлээ.

 

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү “Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр АТГ-аас Засгийн газрын яам агентлаг, Төрийн өмчит байгууллагуудад 150 зүйл бүхий зөвлөмжийг хүргүүлсэн. Харамсалтай нь зөвлөмжийн биелэлт хангалтгүй гэдэг үнэлгээ урьдчилсан байдлаар гараад байгаа. Тухайлбал өнгөрөгч онд АТГ-аас биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийх нэрийдлээр орон нутаг дахь албан тушаалтнууд, иргэн аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж, ашигт малтмалын олборлолт явуулан түүнээс хандив, тусламж авч хувь хүн, хуулийн этгээдэд давуу  байдал олгож байгаа нөхцөл байдал тогтоогдсон. Өөрөөр хэлбэл нөхөн сэргээлт явуулах талбайд хууль бусаар олборлолт явуулж байгаа нөхцөл байдал тогтоогдсон. Эдгээр асуудлыг таслан зогсоож, зөрчил, алдаа дутагдлыг цаашид засч, сайжруулах чиглэлээр Уул уурхай хүнд үйлдвэрийн яам зэрэг холбогдох байгууллагад зөвлөмж хүргүүлсэн. Зарим аймгийн албан тушаалтнууд нөхөн сэргээлт явуулах аж ахуй нэгжийг сонгон шалгаруулахдаа тэдгээрээс хууль бус хандив, хээл хахууль авсан нөхцөл байдал тогтоогдож эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

 

Мөн БОАЖЯ-нд засвар хийх, хурлын зааланд тоног төхөөрөмж нийлүүлэх 200 орчим сая төгрөгийн тодорхой хэсгийг ном, товхимолын мөнгө мэтээр халхавчлан тус яаманд хэрэгжиж буй төслийн мөнгөнөөс зориулалтын бусаар зарцуулж “Эрдэнэ зул” компанируу шилжүүлсэн. Шилжүүлсэн компаниасаа бэлэн мөнгө болгож аваад тухайн ажлыг өөр компани гүйцэтгэсэн. Энэ компани нь БОАЖ-ын сайдын хамаарал бүхий компани байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Холбогдох шалгалтын ажлуудыг хийж байна" гэлээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
ATG:
Khaaguur ni u xiigeed yabdag um be? ATG shudraga baij chadaj bgaa um u?
2018-08-27
bbbb:
Tumur zamiin lab-n Tenderiin bagajnii ner ni uur, texnikiin shaardlaga ni uur bxad tender shalgaruulj bgaa ni ashig sonirxliin zorchiltoi bgaa um bish uu!!!!
2018-08-27
…sn:
naad shulga saidantsar chin ugaasaa l idej uuh don shugelsen nuhur bnlee ,nam dagaj dalbaidag iim nuhud uls oron ard tumeneer togloj guitseh shivdee ,turuuchiin said emegtei ch bas l iim uunees iluu shulsan daa.
2018-08-27
ATG shiiddeg gazar ni bish erguu malaa tarhia tsenegle yum unsh
2018-08-27
dfdvd:
Tom herguudee shiideechee jaahan jaahan zuileer zuuraldaal bhiin Ichdeggui yum bh daa ajliin tailan gd l baahan ereever huraavar yum yarina shiidsen gants ch zul bhgui ICHEECHEE ta nar ?
2018-08-27
ATG shiiddeg gazar ni bish erguu malaa tarhia tsenegle yum unsh