АТГ-ын дарга Х.Энхжаргалд 19 настай охин байхгүй
2018-08-27
Гэрэл зургийг MPA.mn

 

Сүүлийн өдрүүдэд цахим хуудсаар “АТГ-ын дарга Х.Энхжаргалын 19 настай охин “Шарын гол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга болсон” гэх мэдээлэл цацагдсан.

 

Энэ талаар АТГ-аас “АТГ-ын дарга Энхжаргалд 19 настай охин байхгүй. Аль нэг төрийн өмчит хуулийн этгээдийн ТУЗ-ийн даргаар ажилладаг хүүхэд байхгүй. Тэгэхээр энэ бол санаатайгаар тараасан илт худал мэдээлэл. Ийм байдлаар АТГ-ын үйл ажиллагааг гутаах, саармагжуулах, АТГ-ын даргын нэр хүндэд халдах зорилгоор ташаа мэдээлэл тарааж байгаа. Эдгээр мэдээллийг цуврал байдлаар бэлтгэж байгаа гэдэг мэдээлэл бидэнд ирсэн" гэв.

 

АТГ-аас худал мэдээлэл тараасан хүмүүсийг ццагдаагийн байгууллагад хандаж шалгуулах аж.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
Эрхэм ерөнхийлөгч та ажлаа хийж байгаа АТГ-ын дарга биш шийдвэр гаргадаг 3 дахь засаглал гэх шүүх прокуруудаадаа цэвэрлэгээ хийх хэрэгтэй.Шүүх шударга биш байна.Монголын хуулийг замхруулж байна.
2018-09-09
уншигч:
АТГ -ын Даргыг нь соливол улс хөгжөөд эмч багш нарын цалин нэмэгдээд офшорчуудын мөнгө гаднаас урсаж ирээд л,төрийн мөнгө идсэн бүх хүн буруугаа хүлээгээд буцааж өгөөд л сайхан болох юм байна . харж л суухаас
2018-09-08
Уншигч:
Угаасаа гутамшиг болсон газрыг гутаана гэж юу байхав
2018-08-28
Hudal taraasan humuusiig olj shiitgej baih
2018-08-27
Энхжаргал минь чи нэг хүний болохгүй юмыг маажсан уу,эсвэл тэмтэрчихсэн юм уу даа.Хэрэв атгасан бол алдаж болохгүй барьц гэж бас байх.
2018-08-27
зочин:
Хүнийг тамлах юм даа. Ингэх тусам энэ албан тушаал дээр энэ хүнийг байлгаж нийгмээ хамгаалах хэрэгтэй.
2018-08-27
ZOCHIN:
ZA YAHAVDEE ,BAIHGUI BOL TER L BIZDEE. BUGD L ADILHANSHDEE..
2018-08-27