Германаас 500 кг жинтэй тэсрэх бөмбөг олджээ
2018-08-27

Германы Людвигсхафен хотоос Дэлхийн II дайны үед ашиглаж байсан тэсрэх бөмбөг олдсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг үйл явдалтай холбогдуулан эрх баригчид тус хотоос 18,500 иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.

 

Барилгачид 500 кг жинтэй тэсрэх бөмбөгийг барилгын талбайгаас олж, улмаар Онцгой байдлын аврагчдыг дуудсан байна.

 

 

Мэргэжилтнүүд тэсрэх бөмбөгийг АЮУЛГҮЙ болгох хүртэл ойролцоо амьдарч буй иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ.

 

“Тэсрэх бөмбөгийг өнөөдөр 14.00 цагт амжилттай салгаж, устгахаар хотоос гаргасан” талаар Людвигсхафен хотын Захирагчийн албанаас уламжлав.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин