УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ерөнхий сайдад асуулга тавив
2018-08-28

Монгол-Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал, Турк Улсын иргэн Вэйсел Акчайг Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс хулгайлах оролдлого гарч, энэхүү хууль бус үйл ажиллагаанд Монгол Улсын тусгай албад оролцсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн нь саяханы үйл явдал. Тэгвэл Ж.Батзандан дараах асуулгыг Монгол Улсын Ерөнхий сайд тавьсан байна. Үүнд:

 

1. Иргэд, олон нийтийн дунд Монгол, Туркийн Засгийн газрын хооронд нууц тохироо хийсэн гэсэн хардлага байна. Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим алдагдсан, хувь хүний халдашгүй дархан байх эрх зөрчигдсөн эсэх талаар;

 

2. Монгол Улс нь Олон улсын хэм хэмжээг дээдлэн сахидаг эрх зүйт төртэй ардчилсан орон билээ. Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж гаднын улс орны тусгай албадтай гэрээ хэлэлцээр хийх эрх Монгол Улсын Засгийн газарт байхгүй болно. Иймд Олон улсын гэрээ конвенци, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, энэ ажиллагаанд оролцсон байгууллага, албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцсон талаар асуужээ.

 

Энэхүү асуулгын хариуг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг мөн хүссэн байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Гаднаас өөрийн иргэдээ, улс дотроо гадаадын харьяат нарыг гэгээн цагаан өдөр хулгайлж олны өмнө булай болох юмаа. Монгол улс нэг мөсөн хүн хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын гэрээ хэлэлцээрээсээ гарвал яасан юм бэ? Энэ улсад энэ чиглэлээр баталгаагүй гэдэг нь дэлхий нийтэд ил болжээ.
2018-08-28