Улаанбаатар
Адриана Лима: Хатуу дэглэмээр ҮЗЭСГЭЛЭНТЭЙ болж чадахгүй
8-28

“Victoria's Secret”-ийн сахиусан тэнгэр Адриана Лима Испанийн “Harper Bazaar” сэтгүүлийг чимэхээс гадна сонирхолтой ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Бүх эмэгтэйчүүд давтагдашгүй. Таны бодлоор сайхан харагдахын тулд хүмүүс биеийнхээ аль газартаа илүүтэй анхаарах хэрэгтэй вэ?

 

-Бүх хүн давтагдашгүй. Хэрвээ чи хэн нэгнийг дуурайж, ижилхэн болох гэж оролдох тусам өөрийгөө алдаж буйтай ижил. Тиймээс өөрийнхөө давтагдашгүй байдлыг хэн нэгнийг дуурайхад зориулах хэрэггүй хэмээн зөвлөе. Миний бодлоор сайхан харагдахын тулд заавал өдөр бүр үнэтэй салоноор үйлчлүүлж, үсээ засуулах хэрэггүй. Ер нь сайхан харагдах хамгийн чухал энгийн зүйл бол цэвэрхэн арьс. Арьс цэвэрхэн бас булбарай байхад үсээ угаагаагүй, усанд ороогүй байсан ч сайхан харагддаг. Үсээ будаж, үнэтэй гоо сайхны бараа хэрэглэхээсээ илүүтэй арьсныхаа эрүүл мэндэд гойд анхаарлаа хандуулах нь зөв. Ямар ч хатуу дэглэмээр үзэсгэлэнтэй, эрүүл болж чадахгүй. Хатуу дэглэм бол цаг хугацаа, хөдөлмөрийг хялбарчлах гэсэн алхам. 

 

-Өөгүй цэвэрхэн арьстай хүн гэж байхгүй. Таны арьс гайхалтай сайхан харагдаж байна. Та арьсаа хэрхэн арчилдаг вэ?

 

-Бүх зүйл асуудалтай нүүр тулдаг. Миний арьс их мэдрэмтгий. Тийм учраас их арчилгаа шаарддаг. Хамгийн гол нь арьсаа үргэлж чийгтэй байлгах хэрэгтэй. Арьс яг л ургамал, ногоо шиг.

 

-Чийглэг байлгахын тулд ямар алхам хийх вэ?

 

-Тогтмол цагтаа усанд орох, саунд сууж, арьсаа чийгшүүлэх.

 

-Таны арьсан дээр юм гардаг уу?

 

-Мэдээж хэрэг. Нэг удаа “Victoria's Secret” шоуны өмнөхөн миний дух болон эрүүгээр юм гарсан. Зохион байгуулагчид намайг арьсаа арчлаагүй гээд л буруутгасан. Би ч бэлтгэлээ дуусгаад  шууд л гоо сайхны салон руу гүйсэн.

 

 

-Туранхай байхын тулд заавал хатуу дэглэм барих хэрэгтэй юу?

 

-Үгүй ээ. Чи эрүүл хүнс болон эрчимтэй хөдөлгөөний ачаар илүүдэл жинг ялан дийлэх болно. Хатуу хоолны дэглэм барих нь ходоодонд сөргөөр нөлөөлнө. Тиймээс эрүүл хүнс хэрэглэх хэрэгтэй. Илчлэг багатай хүн таныг эрч хүчээр дэмжих болно.

 

-Таны хоол идсэний дараа дасгал сургуулилт хийдэг гэж сонссон.

 

-Би махан болон илчлэг өндөртэй хоол идсэнийхээ дараа 1-2 цаг боксоор хичээллэж, идсэн илчлэгээ шингээдэг. Харин илчлэг багатай зүйл идсэнийхээ дараа усанд сэлэх зэрэг хөлс бага ялгаруулдаг дасгал хөдөлгөөн хийдэг.

 

-Идсэнийхээ дараа үргэлж хөдөлгөөн хийдэг үү?

 

-Тийм ээ. Өөхийг бага байгаа дээр нь тарааж, үгүй хийх хэрэгтэй.

 

-Тэгэхээр та ч гэсэн таргалалтаас айдаг гэсэн үг үү?

 

-Мэдээж хэрэг. Эмэгтэйчүүдийн гол дайсан бол таргалалт. Таргалалтаас үргэлж айх хэрэгтэй. Таргалттай сайн тэмцэхгүй бол өөх тос чиний биеийг удирдана. /инээв/ Би энэ үгийг үргэлж залуустай уулзахдаа хэлдэг юм. Тэдэнд энэ үг инээдэмтэй мэт санагддаг. Гэхдээ энэ бол гашуун боловч үнэн үг.

 

 

-Таны хувийн амьдрал үргэлж л олны анхаарлыг татдаг. Энэ бүхэн танд дарамттай санагддаг уу?

 

-Миний хувийн эзэмшилд халдахгүй алсаас ажиглах бол асуудалгүй. Харин надтай ойртох хэрэггүй хэмээн зөвлөмөөр байна.

 

-Та маш олон залуутай нэр холбогддог. Гэхдээ шинэ харилцаагаа олон нийтээс нууцлахыг хүсддэггүй. Энэ талаар?

 

-Би таалагдсан залуустайгаа холбоо тогтоож, уулздаг. Бид жаргалтай байхад л хангалттай. Бусад нь надад юу гэж хэлэх нь сонин биш. Шинэхэн дурлалаа бусдаас нууцлах ямар хэрэг байна. Өмнөх нь бүтээгүй учир дараагийнх нь сонгосон.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин