Ц.Даваасүрэн: Миний төрлөөс ажил авсан бол би шууд ажлаа өгнө
2018-08-28

 

АТГ-аас өчигдөр хийсэн хэвлэлийн бага хуралд  “ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, сунгахад албан тушаалтныг хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг мөрдөж ажиллуулах, мэдээллийн ил тод байдлыг хангаж, хяналтыг сайжруулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж эрчим хүчний салбарт хэрэгжихгүй байна. Эрчим хүчний чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 830 компани эзэмшиж байгаагаас /2017  оны байдлаар/ 250 компани нь нийтийн албан тушаалтан, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой төдийгүй эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан, хувь эзэмшсэн, хамтын өмчлөлийн 130 компани эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Эрчим хүчний яамнаас 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй 7 компани нь нийтдээ 5,8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий  тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан байна” хэмээн мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан ЭХ-ний сайд Ц.Даваасүрэн тайлбар мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Эрчим хүчний салбараас  цалин авчихаад бизнес хийж болохгүй. Эрчим хүчний салбарт ажилладаг мөртлөө эхнэрийнхээ нэр дээр компани байгуулаад ажил авсан тохиолдол гарсан байхыг үгүйсгэхгүй. ЭХЯ-нд ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн нэг хүн байгаа. Би тэр хүнийг ажлаас нь чөлөөлөх тухай бичиг хүргүүлсэн.

 

Миний төрөл, ах дүү нараас ийм ажил авсан байдаг юм бол би маргааш нь шууд  ажлаа өгнө. Хүмүүс зориудаар гуйвуулаад байна.  АТГ-ын хэвлэлийн мэдээлэлд эрчим хүчний  салбарт гэснээс нэр дурдагдаагүй юм билээ. Би холбогдох хуулийн байгууллагад өгсөн байгаа хэмээлээ. 

 

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-Тендэрт эрх ашгийн зөрчил гарсан эсэхийг шалгаж болохгүй юу?

 

- Өөрийнхөө ажлаас ашиг сонирхлын зөрчил үүсгээд ажил авсан байх магадлалтай нэг хүн байгаа. Би түүнийг шалгуулахаар ТӨХ-д өгсөн. ТӨХ-нд дарагдаад байж байгаа. Би ТӨХ-нд санал хүргүүлэх эрхтэй.  Эрчим хүчний салбарт ажилладаг нэгэн өөр газраас эхнэрийнхээ нэр дээр ажил авсан байж болно. Өөрийнхөө ажилладаг газраас эхнэрийнхээ компани дээр ажил авч болохгүй.  

 

-Тэгвэл ашиг сонирхлын зөрчил хаана үүссэн бэ?

 

-Эрчим хүчний салбарын 130 гаруй компани байгаа. Асуудал энэ хүрээнд яригдсан байх.

 

-Хоёр захирлыг ажлаас чөлөөлөх санал тавьсан гэлээ. Ямар үндэслэлээр?

 

-Өөрийн байгууллагын зарсан бараа, ажил үйлчилгээнээс  авсан байж болзошгүй учир ажлаас чөлөөлөх саналыг АТГ-т хүргүүлсэн. Нэг захирлын хувьд 50 гаруй тендэр хууль зөрчиж хийсэн учраас ажлаас чөлөөлөх саналыг хүргүүлсэн.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ПППП:
Аваасүрэн гэдэг блсн бнлдээ ИДАА гэж
2022-05-18
ажилаас чөлөөлнө л гээд байхын эрүүгийн хариуцлага байдгүй юмуу
2018-08-29
bi zugeer l 10 huvia l avdag sh dee gej bna doo yag tegdeg shuu hoorhii iluu shunadaggui yumaa uundee harin ch neg garshsandoooo
2018-08-29
rf:
ih sandaraad bna daa odoo l nogoo eren survaljlah setguul zui chin hereg bno doo setguulch naraa ajilaa hii
2018-08-29
Uyndaa ikh sandarna ve
2018-08-29
Zochin:
10% iin shagnald avsan Nuhtiin aman dahi housandaa amidarch baigaa yu saidaa?
2018-08-29
50 гаруй тендер авчихаад Даваасүрэн сайдад 10%-ийг нь өгөөгүй болохоор халж байгаа юм байна, 50 тендер автал нь 10%-ийг хүлээсэн гэхээр бас ч гэж тэвчсэн байнашүү
2018-08-29
Pa Pu:
Chimed-dorj gej yamnii avilgach baina avgai ni barilgiin companytai stantsuudiin barilgiin zasvariin bukh ajliig khiideg. Mergejsen avilgach khun. Akh ni Zagdsuren udmaaraa avilgachid
2018-08-29
Энэ засгийг унагах сонирхолтой хэсэг хүн сайд болгоноор оролдож байна. Цаад эзэн нь тодорхой доо...
2018-08-29
Иргэн:
Бие даагч байхад нь Иргэний нисэхийн салбарыг бялуу болгож өгөхөд харин ч нэг сайхан самарч өгсөн шүү. Өөрийнхөө цүнх баригч, бөгс долоогч нарыг ч сайн тараан байршуулж, даргыг нь шөнийн 2,3 цагт дагуулан хүнд сурталддаг байлаа шүү дэ. Ээ бурхан минь.
2018-08-28
Энэ Сэлэнгийн 60 тэрбумын ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг шалгаачээ. Зүгээр байсан залууг суг дэвшүүлж алуулсан сэлэнгийн дулааны зуухнуудыг хууль бусаар эзэмшиж мөнгө угаадаг төрийн албанд хууль бусаар хүн шахдаг гээд бузар бүхнийг хийдэг мао маягийн инээдэг жинхэнэ луйварчин
2018-08-28
Eedee ene nohort itgehgui tun hetsuu hun bna lee dee ter jil Hobsgoliin heden tsereg ubs aimagt alba haaj baihdaa degluulsen geed boon shuugian degdeej ooroo gishuun bolood martsan ooriinhoo toloo bol buruu yumiig ch zob bolgood yabah hun bna lee.Nyamka ah ene huniig harin unen helj baisan shuu
2018-08-28
Цаана нь өөрөө бж бгаа дөө
2018-08-28
10% tenderчин даваасүрэн гэдэг зүгээр ч өгсөн нэр биш дээ. Бүүр иэргэжлмйн түвшинд гаршчихсан авилгач гэдгийн бна лээ
2018-08-28
Мэргэжил дутаж байна:
Ийм сайхан шударга хүн энэ салбарын бодлого, чиг хандлагыг мэргэжлийн түвшинд мэддэг, салбартаа нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн хүнээр хийлгэж, Сайдын ажлыг өгье улс орныхоо эрчим хүчийг аваръя гэж дуугарвал сайнсан. Өөрөөс чинь юу ч гарахгүй гэдгийг өөрөө тун сайн мэдэж баймаар юм.
2018-08-28
МЭДЭХ ХYН:
ДАВААСYРЭН САЙД АНХ СОЦИАЛ ДЕМОКРАТ БАЙСАН. УЛААН ГУАЙ Л ТОРИЙН САНГ АТГУУЛЖ, БАЙЖ СОНГУУЛИЙН ЖААХАН ЮМ БОСГОСОН БАЙХ! БАС Л ТОМ ХYНД СУРТАЛТАН БАЙВ ШYY ДЭЭ! ОДОО ГАЙГYЙ БОЛСОН УУ? ХЭВЭЭРЭЭ ЮУ? ЯРЬЖ БАЙГАА, ХИЙЖ БАЙГАА ХОЁР Ч ХОЛ ЗОРYYТЭЙ ЭР ДЭЭ!!!!
2018-08-28
Ямар ч л байсан нь узэл бодол нь толовшоогуй л хун дээ ? Одоо хэдэн настай вэ ? Улс ториин ноен нурууг нь хараад л дугнэж бна аа? Монго хаана тэнд энэ нохор гэвэл ч буруудахгуй шуу дээ
2018-08-28
Огсон нь дээрээ ?
2018-08-28
ZOCHIN:
ERONHIIDOO DUN NURUUTAI ER YMDAA.
2018-08-28
10 хувийн Даваасурэн
2018-08-28
сайдыг дэмжиж байна
2018-08-28