МУГТ Д.Сумъяа дагах барилдаан хийнэ
2018-08-30

 

 

Жакарта-Палембан – 2018 Азийн наадмын 12 дахь өдрөө үргэлжилж байна. 

 

Азийн наадмын жүдо бөхийн -57 кг-ын жинд МУГТ, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа  Хойд Солонгосын бөх Ким Жин А-тай 13 минут барилдаж, ялагдал хүлээлээ. Ийнхүү тэрбээр дагах барилдаан хийхээр болов.

 

МУГТ Д.Сумъяа шөвгийн 16-гийн барилдаанаа Вьетнамын Нгуен Ти Бичтэй хийж, даралтаар цэвэр ялсан юм. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин