Зургаан настнуудын бүртгэл өнөөдөр дуусна
2018-08-30
Гэрэл зургийг MPA.mn

 

2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Энэ жил нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн бүртгэл наймдугаар сарын 20-ноос 30-ны хооронд арав хоногийн хугацаанд явагдсан бөгөөд өнөөдөр дуусгавар болж байгаа юм. 

 

Их, дээд боловсролын байгууллагад 30 гаруй мянган суралцагч шинээр элсэж, нийт 150 гаруй мянган оюутан их, дээд сургуульд суралцах төлөвтэй байна. Ерөнхий боловсролын сургуулийн хувьд улсын хэмжээнд төр болон хувийн нийлсэн 814 сургуульд нийт 597,2 мянган сурагч суралцана. Эдгээрээс 76,4 мянга нь нэгдүгээр ангид анх элсэн суралцаж байгаа нь өмнөх оныхоос найман мянгаар их байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин