Жо Байден: Жон Маккейны түүх бол Америкийн түүх юм
2018-08-31

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн Засаг захиргааны үед Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жо Байден өнгөрөгч амралтын өдөр таалал төгссөн сенатор Жон Маккейнтай салах ёс гүйцэтгэсэн талаар  “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр Аризано мужид зочлон, Маккейны шарилд хүндэтгэл үзүүлжээ. Байден индэр дээрээс үг хэлэх үедээ гашуудлаа тэвчиж чадалгүй олны өмнө нулимс унагаасан байна.

 

 

Дэд ерөнхийлөгч “Миний нэрийг Жо Байден гэдэг. Би бол ардчилагч. Жон Маккейнд маш их хайртай бас хүндэтгэдэг. Жон Маккейны түүх бол Америкийн түүх юм. Энэ үнэнтэй хэн ч маргах учиргүй” гэж хэлжээ.

 

 

Тэрбээр мөн Маккейны гэргий Синди Маккейнтэй ганцаарчлан уулзсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин