Азаар сонгогдсон ч цэцэрлэг нь ХААЛТТАЙ
2018-08-31

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Маргааш есдүгээр сарын 1. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр. Хүүхэд багачууд эрдмийн саруул танхимдаа тохой нийлэн суух ангийн нөхөдтэйгээ уулзахаар яаран буй. Гэвч Нийслэлийн хэмжээнд засвар нь эхлээгүй, дуусаагүй 18 цэцэрлэг, сургууль бий бөгөөд эдгээрийн хичээл есдүгээр сарын 1-нд эхлэх боломжгүй гэдгийг албаныхан хэлсэн. Хаалттай сургууль, цэцэрлэгт хамрагдан сурах багачууд хаачих вэ?

 

Тухайлбал Нийслэлийн СХД-ийн 127 дугаар цэцэрлэг аравдугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлэх гэнэ. Учир нь тухайн цэцэрлэгийн засварын хөрөнгө, мөнгө наймдугаар сарын сүүлээр буюу хэдхэн хоногийн өмнө орж ирсэн аж. Иймд засварын ажлаа саяхнаас эхлүүлсэн тул аравдугаар сараас хүүхдүүдээ авч эхлэх юм байна.

 

Уг нь сургууль, цэцэрлэгийн засварын ажил зуны гурван сард хийгдэж, есдүгээр сарын 1-нд “будаг нь ханхалсан” саруул, танхим сурагчдаа угтдаг даа. Гэтэл хичээл эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Улсаас засварын мөнгийг нь шилжүүлж, есдүгээр сарын 1-нд засварын ажил дөнгөж эхэлж буй нь төрийн ажил “цалгар” байгааг харуулж байна. Бусад нь яахав гэхэд сургууль, цэцэрлэгийн асуудалд ийм хойрго хандаж болох уу.

 

Аравдугаар сарын 1-нд хичээл нь эхлэх боломжгүй хэд хэдэн цэцэрлэг бий. Тухайлбал Багануур дүүргийн 138 Сүхбаатар дүүргийн 54 дүгээр цэцэрлэг, ХУД-ийн 121, 44 дүгээр цэцэрлэг, БГД-ийн 164 дүгээр цэцэрлэг, БЗД-ийн 146 дугаар цэцэрлэг, ЧГД-ийн 102, 19, 174 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлүүд, 18 дугаар цэцэрлэг 2018 оны есдүгээр сарын 1-нд хичээл эхлэх боломжгүй гэдгийг НМХГ-аас мэдээлсэн. Эдгээр цэцэрлэгийн хүүхэд бүр засварын ажил дуусах хүртэл гэртээ үлдэнэ.

 

Нийслэлийн хэмжээнд энэ жил цэцэрлэгт хамрагдах 146 мянга орчим хүүхэд байгаагаас 114 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар болсон. Цэцэрлэгийн хүрэлцээ, хүртээмж муугаас цэцэрлэгийн элсэлтийг сугалаа сугалуулж, азтайг нь сонгон элсүүлдэг байсан бол энэ жил элсэлтийг цахимаар явуулж санамсаргүй түүврийн аргаар хүүхдүүдийг сонгосон юм.

 

СХД-ийн 127 дугаар цэцэрлэгт шинээр бүртгүүлж, цахим элсэлтэд “азаар” сонгогдсон А.Баяржаргал охины ээж, аав нь хоёулаа ажилтай. Гэвч охиныг харах хүнгүй тул аав нь аравдугаар сар хүртэл ажлаасаа чөлөө авахаар шийджээ. А.Баяржаргал охин шиг өөр олон хүүхэд ийн харах хүнгүйгээс гэртээ цоожлогдож үлдэх, эсхүл ижий аавынх нь хэн нэгэн ажлаа орхих зэргээр асуудлыг шийдэж буй нь мэдээж.

 

Хавар сургууль, цэцэрлэг амрахад том төсөвтэй, олон тоотой, сургууль цэцэрлэгийн бүтээн байгуулалт хийх тухай албаныхан ярьдаг ч намар нь засвар дуусаагүй, бүтээн байгуулалт эхлээ  ч үгүй байх нь хачин.

 

2018-2019 онд Улаанбаатар хотын хэмжээнд 52 цэцэрлэг, 34 сургууль, 3 бага сургууль, 5 спорт заал баригдах хөрөнгө, төсөв батлагдсан. Эдгээр төслүүд нь 2018-2019 онд дамжин хэрэгжих аж. Тендер шалгаруулалт 70 хувьтай явж байгаа бөгөөд ихэнхи нь 2019 оны есдүгээр сарын 1-нд ашиглалтад орох юм байна. Ингэснээр ирэх жил цэцэрлэгийн хамран сургалт харьцангуй өндөр хувьд хүрэх төлөвтэй байгаа аж. Тодруулбал өнөө жил цэцэрлэгийн хамрагдалт 77.6 хувьтай байгаа бол 2019 онд цэцэрлэгийн хүртээмж 85 хувьд хүрэх төлөвтэй байгааг Нийслэлийн боловсролын газрын санхүү, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр хэлж байсан.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Tender shalgaruulagchid hahuulaa avch baij egne geed hamag urin dulaan tsagiig duusgaj baina
2018-09-02
Иргэн:
Бид ч урагшаа биш хойшоо л яваад явах явахдаа улам л хурдлаад байх шиг. Ядаж нэмж сайн юм хийдэггүймаа гэхэд өмнө нь болж бүтэж бсн юмаа хэвээр нь байлгаж болдоггүйм уу дээр суусан хувалзнуудаа. Хайран ч улс хайран ч төр.
2018-09-02
Баригдсан барилга бүхэн нь зах. Бяцхан үрсдээ зориулсан цэцэрлэг барих буянтан нээг ч байхгүй. Хэдэн халтар цаасаа аваад авсандаа орох псдаанууд.
2018-08-31
Хайран эх орон дотроосоо ялзарч байхад:
АРД түмэн юу хүлээгээд байдаг юм бол.Хойд КОРЕО-оос номхон ард түмэнтэй болтол энэ улсыг доройтуулж сөхрүүлэн бага багаар устгаж байнөөөөөөөөө
2018-08-31
Х:
Гутамшиг хүн бүрд ноогдох талбайгаар дээгүүрт ороод зогсохгүй 3 хан сая хон амтай улс гэхэд ....Бас дээр нь боловсрох тэр сурах бичгүүдээ.....СҮЙРЛЭЭ ЭНЭ УЛС
2018-08-31
Hamag gazruudiig hamaj barilgiin kompaniudad ogch, huuhdiin surah bolovsroh, eruul osoh orchniig ugui hiisen avilgachidtai hezee hariutslaga tootsoh ve?
2018-08-31
zovhon 1 tsetserlegt l gehed 1500-107= 1393 huuhed tsetserlegt orj chadalgui uldej bn. Ene huuhduud yah ve avilgachdaa?
2018-08-31
Shal hudlaa. Jishee ni 164-r tsetserleg gehed 1500 huuhdees 107 huuhed avch bn. 7-8% shuu dee. Yuun 80 % ve? Huuhdee tsetserlegthamruulj chadahgui etseg ehchuud yah ve? Surguuliin omnoh bolovsroliig huuhed burt hurteeh ni toriin uureg shuu dee. uurgee bieluulj chadahgui Yam, bolovsroliin gazruudiin udirdlaguudad hariutslaga tootsoj, ajilaa sanaachlagatai hiih humuusiig tomiloochee.
2018-08-31
Bolovsroliin salbar damouurch bn da. Ern ene huuhnuudiig kvot mvot gej erhluulhee bolimoor yum. Chadaltsi bol tertei tergui garad irne shd. Hucheer kvot gedgee bolih heregtei. Yamar ch ajil butej chadku tgd butku bolhor uulan dongodood.
2018-08-31