ГУЧ хүрэхээсээ өмнө заавал хийх ЗҮЙЛС
2018-08-31

Японы зохиолч Хонда Кэнийн зөвлөсөн 20-30 насандаа заавал хийх зүйлсийн жагсаалтыг нийтлэв.

 

 

Нэг

 

Амьдралдаа хамгийн том алдаа гаргах. Хойшид энэхүү алдаагаа давтахгүй байх.

 

Хоёр

 

Дуртай зүйлсээ олох. Түүнээсээ байнга сэтгэлийн таашаал авах.

 

Гурав

 

Шилдэг, дээд зэрэглэлийн зүйлстэй танилцах. Жишээ нь үнэтэй зоогийн газраар үйлчлүүлэх, брэндийн бараа худалдан авах.

 

Дөрөв

 

Амьдралдаа 100 хувь сэтгэл ханамжтай байх. Өөрийн мөрөөдлийг орчноо бий болгох.

 

Тав

 

Галзууртлаа дурлаж үзэх.

 

Зургаа

 

Үргэлж дэргэд чинь байх найзаа олох.

 

Долоо

 

Аав ээжтэйгээ ойлголцдог болох.

 

Найм

 

Өөрийгөө олох нээх. Хэн нэгнийг дуурайхаас татгалзах. Ганц хувь өөрийгөө олох, таниулах.

 

Ес

 

Ямар авъяас чадвартай гэдгээ нээх.

 

Арав

 

Ямар нэгэн зүйлд мэргэших

 

Арваннэг

 

Чамайг мэргэшүүлэх, үнэт зөвлөгөө өгөх хүнтэй ойр байх. Нэг үгээр амьдралын зөвлөгч.

 

Арванхоёр

 

Чамайг өөрчилж чадах номтой болох.

 

Арвангурав

 

Мөнгө болон цаг хугацааны тухай өөрийн гэсэн ойлголттой болох.

 

Арвандөрөв

 

Өөр газар очиж, өөр соёлтой танилцах.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
NAADAH CHIN TURSHILT BNA
2018-09-02