Алдарт эхчүүд оюун ухаанаараа нийгмийг манлайлна
2018-08-31
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол өв ухаан судлаач А.Мягмарсүрэн мэдээлэл /2018.08.31/ хийлээ.

 

Тэрбээр “Энэ нийгэмд үлгэрлэл, манлайлал гэдэг зүйл маш их доголдсон байна. Ээжүүд бид  хүүхдээ зөв боловсон төлөвшүүлж, хүн болгох гэж зорьж зүтгээд нийгэмд гаргахад сургууль цэцэрлэгийн орчинд хэн ч биш болж байна. Нийгэмд “зөв” гэх юм алга болжээ. Тиймээс ээжүүд бид нэгдээд ээжүүдийн бослого гаргахаар болсон. Бид зэвсэг барьж босохгүй, оюун ухаанаараа манлайлж, үүргээ гүйцэтгэхээр боллоо. Энэхүү бослогод 4-10 хүүхэд төрүүлсэн 2500 гаруй ээж нэгдсэн. Бид хичнээн хичээсэн ч нийгмийн болохгүй, бүтэхгүй болгон үр хүүхдэд маань нөлөөлж, боловсролын систем нь ч Монгол хүүхдийг Монгол хүн болгож чадахгүй байна. Есдүгээр сарын 1-нд багш нар ажил хаяна гэж байна. Бид үүнийг эсэргүүцэж байгаа. Үр хүүхдүүд маань сургуульд боловсрол олох ёстой байтал болж, бүтэхгүй бүхнийг сурч байна” гэв

 

Алдарт эхийн одонтой ээжүүд энэхүү оюун ухааны бослогоороо үр хүүхдээ зөв хүмүүжүүлэхийг уриалах аж.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин