Индонезийн нийслэл Жакарта хотноо зохион байгуулагдаж буй XVIII Азийн наадам ирэх сарын 2-ний өдөр хаалтаа хийнэ. Хаалтын ажиллагаа болох “Гелора Бун Карно” цэнгэлдэхэд зохион байгуулагдах билээ.
Энэ үеэр цэрэг, цагдаа, тусгай хамгаалалтын 10,000 гаруй хүн аюулгүй байдлыг хангаж, ажиллахаар болжээ.
Цагдаагийн ерөнхий газрын дарга Тито Карнавиан хэвлэлийн хурлын үеэр “Азийн наадмын хаалтын үеэр гэнэтийн осол, халдлага гарахаас урьдчилан сэргийлэхээр цагдаа, хүчнийг дайчилж байна” гэж мэдэгдэв.
Мөн цагдаа, цэргээс гадна түргэн тусламж болон гал сөнөөгчид цэнгэлдэхийн ойр орчимд ажиллах гэнэ.
Энэ сарын 18-нд Азийн наадам эхэлсэн юм.
Уг наадам эхлэхээс өмнөх “цэвэрлэгээ” буюу цэргийн ажиллагаагаар гэмт бүлэглэл болон хар тамхины бүлэглэлийн 30 гаруй гишүүнийг цагдаагийнхан устгажээ.
Б.Дэлгэрцэцэг