Есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийн сар” болгоно
2018-08-31

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Хурлын хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах, болзолт уралдааны хэрэгжилтийг хангахтай холбогдуулан мэдээлэл хүргэж, цаашид зохион байгуулах ажлын талаар тодорхой асуудлуудыг хэлэлцлээ. 


Тухайлбал, Эрүүл мэндийн яамнаас ирэх есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийн сар” болгон зарласан тул энэ хүрээнд их дээд сургуулийн оюутнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг хэрхэн зохион байгуулах тухай эмнэлгийн удирдлагуудад чиглэл өглөө. Мөн ирэх сарын 22-нд “Автомашингүй өдөр” арга хэмжээг зохион байгуулахад идэвхи санаачлагатай оролцохыг даалгасан. 


Энэ удаагийн хурлаар дамжуулж эмнэлгийн удирдлагууд өөрсдийн авч хэрэгжүүлсэн томоохон ажлын талаар мэдээлэл өгч, өнөөгийн нөхцөл байдалд тулгамдаж буй асуудлуудаа ч НЭМГ-ын даргад дуулгасан юм.


Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын А/567 дугаар захирамжийн дагуу зохион байгуулж буй “Эрүүл аян” болон “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн ажлыг эрчимжүүлэх, Дархлаажуулалтын дараах урвал хүндрэл /ДДУХ/-ийн талаар тогтмол мэдээлэл өгөх, дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төвийн вакцинаторын мэдлэг чадамжийг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, ӨЭМТ-д хөнгөлөлттэй эмийн жор бичих ажлыг хүлээгдэл чирэгдэлгүй болгох, ажлын байран дээрх сахилга хариуцлагыг чангатгах чиглэлээр харьяа эрүүл мэндийн байгууллагын дарга нарт үүрэг өглөө.

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Zaluuchuudaa tembuunees ny hurdan salgamaar baina, ariutgal muutai shudnii emnelguudiig haamaar baina, getel said Sarangerel unegui emchilgee hiine geed baidag,ene hariutslagagui emneleguud chin eldev evchin taraagch bolood udaj baina. yaj hyanaltaa togtooh be, hariutslagiig ny changatgamaar baina
2018-09-01