200 жилийн настай музейд түймэр гарчээ
2018-09-03

Бразилийн нийслэл Рио Де Жанейро хотноо байрлах тус улсын хамгийн эртний гэх тодотголтой Үндэсний музейд гал гарсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

"Уг музей 200 жилийн настай" хэмээн албаныхан уламжлав. Гал сөнөөгчид музейд гарсан галыг унтраахаас гадна тус музейн үзмэрүүдийг барилгаас гаргаж эхэлжээ.

 

Ямар шалтгаанаар музейд гал гарсан нь НУУЦ байна. Галын улмаас хүний амь нас эрсдээгүй гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин