Багш нарын ажил хаялтын талаар мэдээлэл хийнэ
2018-09-03

10:30 цагт Уламжлалт Цусаа бэлэглэх "Сар бүрийн 3"-ны үйл ажиллагаа Улсын II эмнэлгийн хашаанд байрлах Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвд эхэлнэ. Холбоо барих утас:80113660

 

11:00 цагт Үндэсний мэдээллийн төвд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Үндсэн хууль зөрчиж байгаа тул Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан талаараа иргэн Т.Батсайхан мэдээлэл хийнэ.

 

11.00 цагт БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ХААИС-ийн нээлтэнд оролцоно. Утас: 8811-1046

 

12:00 цагт УИХ-ын гишүүн З.Нарантуяа Төрийн ордны А танхимд хэвлэлийн бага хурал хийнэ.

 

12:30 цагт УУХҮ-ийн яамны хурлын танхимд "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хуралтай. Хуралд сайд Д.Сумъяабазар болон газрын дарга нар оролцоно.  Холбоо барих утас: 99089666, 99209315

 

13.00  цагт MN-Мэдээллийн төвд Их дээд сургуулийн оюутны холбоод нэгдэн Оюутны зөвшилцөх хөдөлгөөнийг байгуулсан бөгөөд тэд найман шаардлага бүхий албан тоотыг их дээд сургуулиудын удирдлага болон БСШУСЯ-нд хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

 

14:00 цагт Ажил хаялтын асуудлаар МҮЭ-ийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа. Холбоо барих: 99027019, 88007709

 

14.00 цагт Дэлхийн Монголчууд глобал нийгэмлэгийн санаачилгаар " Ирээдүйн Монгол " төслийн хүрээнд нийслэлийн 7-н дүүргийн 130 гаруй хороодын 130 гаруй хүүхэд залууст Барилга Технологын коллежийн 30 гаруй мэргэжилээс сонгон 100% үнэ төлбөргүй сурах эрхийн бичиг гардуулах үйл ажиллагаа Нийслэлийн Хангарьд ордон 14 давхарт болно.

Shuud.mn
Сонин хачин
Ямар хувийн сургууль цэцэрлэг байгаа биш. Улсын сургууль цэцэрлэг л юм бол засаг төр нь мэдээд наад ажил хаяад байгаа маанагуудаа ажлаас нь халаачээ. Оронд нь ажиллах ажилгүй багш нар олдох л байлгүй
2018-09-03