Улаанбаатар
Ким Чен Намын үхлийг харсан гол гэрчүүдийг эрэн хайж байна
9-3

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам өнгөрсөн оны хоёрдугаар сард Малайзын нийслэл Куала Лампур хотын нисэх буудалд байхдаа амиа алдсан юм. Тэрбээр БНХАУ-ын Макао хот дахь гэр бүл рүүгээ явж байхдаа “VX” гэх химийн хортой бодисонд хордож амиа алджээ.

 

 

Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан Вьетнам, Индонезийн хоёр иргэнийг баривчилсан юм. Гол сэжигтнүүд болох Доан Тхи Хуонг, Сити Аясах нар өөрсдийгөө ГЭМ БУРУУГҮЙ гэж мэдэгдээд буй.

 

Тэд “Бид телевизийн шоунд оролцож байсан. Хохирогч бидний гол бай байсан” гэж мэдэгджээ.

 

Эмэгтэйчүүд гэм буруутай нь тогтоогдвол ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ялаар шийтгүүлэх юм.

 

Цагдаагийнхан дээрх хүн амины хэрэгтэй холбогдуулан 24 настай Рэйса Ринда Салма, 33 настай Десси Мерисинта гэх хоёр Индонез эмэгтэйг олохоор ажиллаж байна.

 

 

“Тэд Ким Чен Намын үхлийг харсан гол гэрчүүд. Тэдний мэдүүлэг уг хэргийн зангилааг тайлахад гол үүрэг гүйцэтгэх болно” хэмээн Малайзын Прокурорын газраас мэдээлэв.  Гэрчүүдийг Сепанг дүүргийн Цагдаагийн хэлтэстэй нэн даруй холбоо барихыг уриалжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Умардын тагнуул:
Ким Жон Ун сайн мэднэ. Түүнээс л асуух хэрэгтэй
2018-09-03