Үнэт цаасны 10 компани хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ нэмлээ
2018-09-03

СЗХорооны 2016 оны 94 дүгээр тогтоолоор “Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай зарим үйл ажиллагаа эрхлэх этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ”-г шинэчлэн баталж, үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээдүүд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтсон. Уг тогтоолоор Хорооны зохицуулалттай этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг тусгай зөвшөөрлөөс хамааран 30 сая төгрөгөөс хоёр сая төгрөг байхаар тогтоосон байдаг.

 

Энэхүү тогтоолтой холбоотойгоор “Нэйшнл сэкюритис ҮЦК”, “Силвер лайт секюритиз ҮЦК”, “Тэсо инвестмент ҮЦК”, “Гаүли ҮЦК”, “Санар ҮЦК”, “Дархан брокер ҮЦК”, “Гранддевелопмэнт ҮЦК”, “Лайфтайм инвестмент ҮЦК”, “Голомт капитал ҮЦК” ХХК болон “Монголын үнэт цаасны бирж” ХХК зэрэг 10 компани хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зөвшөөрлийг тус тус аваад байна. Эдгээр үнэт цаасны компаниуд нь тусгай зөвшөөрлөөсөө хамааран хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ 40 сая төгрөгөөс нэг тэрбум 200 мянган төгрөг хүртэлх дүнгээр нэмэгдүүлсэн байна.

Shuud.mn
Сонин хачин