Багш нарыг аттестатчилъя
2018-09-04

 

Энэ хичээлийн шинэ жилийн анхны ажлын өдөр хэд хэдэн сургуулиуд  дахин  “хаалга барьж”, хүүхдүүдээ оруулсангүй.  Дахин гэдэг нь өнгөрсөн жилийн хичээлийн шинэ жилээр багш нар мөн л цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж, “сул зогсолт” хийж байлаа.  Багш нар цалингаа 1 сая 600 мянганд хүртэл нэмэгдүүлсэнээр ажлаа хэвийн явуулна гэж эсэргүүцэл илэрхийлж байна.

 

Уг нь Засгийн газар хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөхөн төрийн албан хаагчдын цалин 8-30 хувиар нэмэгдүүлсэн.  Үүн дотроо бага ангийн багш, сувилагч нарын цалинг мэргэжлийн онцлогоос нь шалтгаалж, илүүтэй нэмж өгсөн.  Тиймээс багш нар энэ хичээлийн жилийг цалингаа нэмэгдүүлснээр угтаж байгаа юм. Гэвч багш нарт энэ нь чамлалттай санагдаж, санасандаа хүрэхээр Багш нарын түр хороогоор тэргүүлүүлэн ажил хаялт зарлаад байгаагаа мэдэгдлээ.   Үүн дээр МҮЭ-ийн холбоо ч нэгдэж “Засгийн газар сүүлийн дөрвөн жилийн хугацаанд цалин хөлс нэмэх үндсэн үүргээ биелүүлсэнгүй. Засгийн газар бие даан, хэлэлцээрийн заалтыг зөрчиж, төрийн үйлчилгээний ажилчдын цалин хөлсийг есдүгээр сарын нэгнээс нэмэх шийдвэрийг гаргасан. Тиймээс багш нар Засгийн газрын шийдвэрийг хүлээн авах боломжгүй гэж үзэн, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажил хаялтыг эхлүүлж байгаа” хэмээн мэдэгдэв.  Харин төрийн үйлчилгээнийхэн чамлахаар чанга атга гэгчээр Засгийн газраас цалинг бага боловч хувиар нэмсэн талархаад, ажлаа урамтайхан хийгээд явж байгаа сурагтай.

 

Энэ он жилүүдэд манай улс ОУВС-гийн Өртгөтсөн санхүүжилтийн хөтөлбөрт  хамрагдан, эдийн засгаа сэргээхээр ажиллаж байгаа. Олон улсын байгууллагаас манай улсыг төсвийн сахилга батыг чанга барихыг анхааруулж, хяналт тавьж байгааг багш нар гэлтгүй олон нийт мэднэ. Цалин нэмэгдүүлэх байтугай хүүхдийн 20 мянган төгрөгийг хэдэн хувьд нь олгохоо манай төр, засгийнхан ОУВС-гийнхантай зөвшилцөж шийдэж байгаа.  Энэ удаад ч наймдугаар сард хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, цаашид хэрхэн үргэлжлүүлэх талаар ОУВС-гийн төлөөлөгчид ирж, хэлэлцээр хийн, зөвшилцөөд явсан. Үүний үр дүнд төрийн үйлчилгээний албан хаагчид, тэр дундаа багш нарын цалинг нэмэх шийдэлд хүрсэн гэдгийг  Засгийн газар тайлбарласан.

 

Харин багш нар эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлийг үл харгалзаж, цалингаа 1.6 саяд хүргэхийг чухалчлан, ажил хаялтын хүрээгээ өргөтгөхөө мэдэгдэж улайрч байгаа нь нийгмийн зэвүү, дургүй хоёрыг зэрэг төрүүлж байна.  Цалин нэмэгдүүлэх шаардлагатай, ажил хаялттай зэрэгцээд хүүхдийн сурлага, боловсролын чанарын асуудал сөхөгдөж байгаа.  Боловсролын чанар ямар байгааг зөв бичгийн дүрмээ ч мэдэхгүй байгаа оюутнуудын бичгээс харж болно.  Их сургуульд зөв бичгийн дүрэм ороогүйдээ бус ерөнхий боловсролын сургууль, тэр дундаа бага ангиас нь сурагчдад суурийг нь зөв тавьж өгөөгүйд байгаа гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрч, шүүмжилдэг. Бага ангиас нь хүүхдийн сурлагыг анхаараагүй, хайнга хандсан эцэг эхчүүдийн “алдаа”  байгаа ч багшийн заах арга барил, хүүхдүүдтэй ажиллах ур чадвар хамгийн чухал нь гэдгийг мартаж болохгүй.  Багш нарын заах ур чадвар муу байна гэж шүүмжлэхээр эргээд хүүхдүүдийн анги дүүргэлт норм, нормативаас хэтэрсэн, өнөөдөр 50-60 хүүхдийн дунд нэг багш хүрэлцэхгүй байгаа талаар гомдоллодог. Ер нь  шалтаг шалтгаан тоочоод байвал амьдралд асуудал ар араасаа урган гарна. Цалин нэмэх шаардлагыг тавих нь багш нарын эрх. Харин ажил хаяж, ардын хүүхдүүдийг хохироон  “эрхээ эдэлж” байгаа нь  сурган хүмүүжүүлэгчдэд баймгүй ёсзүйн доголдол. Ирээдүйгээ зөв боловсон, ёсзүйтэй хүн болгон төлөвшүүлэх нь гэр бүлийн хүмүүжлээс гадна нийгэмд сургуулиасаа эхэлж олж авдаг. Боловсролын салбарын дампуурлыг багш нар нотолж  ийн нотолж байна.

 

Эдийн засаг хүндрэлтэй ч Засгийн газар тэдний шаардлагыг хүлээн авч цалинг нэмэгдүүлсэн. Харин одоо ардын хүүхдүүдийг сургах улсын сургуулийн багш нар ажил хаялтаа цааш үргэлжлүүлэх эсэх нь тэдний ухамсар, ёсзүйгээс хамаарах болоод байна.

 

Боловсролын салбарт аттестатчилъя явуулж, багшийг цалингаас гадна ёсзүй, ур чадвараар нь шалгаруулмаар байна.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
яг үнэн. хөгжилтэй улс орнуудад цэцэрлэгийн багш, багын багш нар хамгийн өндөр цалинтай, дунд, их дээд сургуулийн багш нар арай бага авдаг юм билээ.
2018-10-10
зочин:
Яг үнэн цалинг нь нэмээд өг.
2018-10-10
багш байна би:
Та нар өөрсдийнхөө ганц хүүхдийг уншиж, бичиж сургаж чаддаггүй биз дээ. Тэгэж байхад тийм хэлээ хөндлөн зуусан 40-50 эрхийн мангааг уншдаг, бичдэг болгох амархан байх уу. ганц энэ жишээг ч болов санаад багш нараа хүндэлж, ойлгох л хэрэгтэй байгаа юм даа. Биднийг багад багш шиг эрхэм хүн байсангүй. Учир нв тэд хамгийн өндөр цалинтай хамгийн сайхан мамьдралтай байсан. Одоо үед цалин нь бага болохоор тэр хэмжээгээр нь нийгэм ард түмэн үнэлээд байх шиг байна. Цалин нь өндөр амьдрал нь сайн сайхан байвал багш болох гэж хошуурцгаана. түүнийг дагаад багшийн чадвар, үнэлэмж өснө шүү дээ. Ийм бага цалинтай тийм хүнд ажлыг хэр баргийн хүн голоод хийхгүй байна. Толгойтой чадвартай нь өөр ажлыг илүүд үзээд байна. Тиймээс аргаа ядсан чадьаргүй нөхөд багш болоод байнаа.
2018-10-10
зочин:
яг үнэн. хөгжилтэй улс орнуудад цэцэрлэгийн багш, багын багш нар хамгийн өндөр цалинтай, дунд, их дээд сургуулийн багш нар арай бага авдаг юм билээ.
зочин:
Яг үнэн цалинг нь нэмээд өг.
ЗОЧИН:
БАГШ НАРТАЙ БАЦАЛДДАГ ХҮМҮҮС БҮГД УСАНТОЛГОЙТОЙ МАНГУУЖИН???? ХА ХА ХА
2018-09-11
Багш:
1995 оныг эргээд нэг санаарай. Багшийг доорд үзэхээ болих хэрэгтэй.
2018-09-04
Гутрав:
Багш болсондоо харамсах юм.Яагаад эцэг эхчүүд багш нарыг ингэж үзэн яадаад байдгийг ойлгохгүй юм.Би шавь нартаа үнэн сэтгэлээсээ хичээлээ заадаг.Шавь нар минь хичээлээ ойлгоогүй байх вий гэж байнга санаа зовдог.Үзэн ядсан коммёнт уншихаар энэ ажлыг хиймээргүй санагдах юм.
2018-09-04
Маш зөв санаа. Тэр цалингаа голдог багш нар чмаршуухан чадвар, мэдлэгтэйг нь шалгах хэрэгтэй. Чадалтайд нь цалинг нь хангалттай өгөөд чадваргүйнх нь цалинг эсрэгээр нь хасдаг байвал шударга. Цалин сайтай хувийн сургуулиудад өрсөлдөх боломж байсаар байтал яагаад тэгэхгүй байгаа юм бэ??? Ойлгомжтой шүү дээ. Чадвар, мэдлэг нь дутагдаад л тэр.
2018-09-04
ХУЦДАГ ЭНХЛЭН БЭ
2018-09-04
L:
Chadvartai bagshid mungu tuluhduu durguitseh hun algaa. Zarim ni daanch uudgui muu bagsh baij l bna.
2018-09-04
зочин:
өөрөө мундаг цалингаа нэмүүлэх гээд байгаа багш аттестатчилахаас юундаа айв ,аттестатчилах нь зөв өөө
2018-09-04
зочин:
энэ ажил хаялтын дэмжээд байгаа хүмүүс бодвол багш нар биз мөнч оюун санааны доройтолд орсон хүмүүс байдаг юм байна даа ийм хүйтэн сэтгэлтэй ёс зүйгүй хүмүүсээр хичээл заалгаж байгаа бидний хүүхэд яаж олигтой хүн болохов дээ,бүгдий нь аттестатчилаад ажилдаа сонирхолтой чин хүсэл эрмэлзэлтэйг нь үлдээгээд ажил хаяад байгааг нь хал хал ,тэтгэврийн багш нр төгсөх курсын оюутнуудыг ,ажилгүй байгаа багш нарыг ажиллуулаа,дургүй ламд дарж байж сахил хүртээнээ гэгчээр явуул явуул
2018-09-04
Ajil xaysan bogs nart:
GAAX TYI,
2018-09-04
Huuhdiin toloo gesen setgeltei humuusiig ajluullaa. Tumnii huuhdiig surgaj chadahgui bagsh ajilchdiig halah heregtei. Uneheer chadvarlag sain bagsh naraa adistachlah heregtei. Bolovsroliin yamand ene bvh asuudliig shiidcheh bolovsroltoi hun alga uu .
2018-09-04
dsn:
huuli shuugchid udur bur 30.40 huntei ajilj baij hedeh sayaar tsalin avdag bol bas heleh yum alga , harin bagsh nar bl udurt tudii toonii huuhed harj humuujuulj bgaad n talarhaj har tetgeh n zuv uu, huuliig guuli bolgoj chaddag huulichidad l sn shalgalt heregtei bn daa! uuniig het shudraga erh barigchid mani hiij chadahgui l zurh n tsohilood bn uu daa?!
2018-09-04
Зочин:
Захиалгаар л ийм зүйл бичиж сэтгүүлч хэдэн төгрөг авдаг байж магадгүй. Багш нар цалингаа нэмүүлэх гэхээсээ илүүтэй, амьдралынхаа наад захын хэрэгцээг хангах цалинтай болох гэж тэмцэж байна. Нэмэгдэл гэдэг бол түүний дараа яригдах зүйл дээ.
2018-09-04
Зул:
Шалгуур тавих нь чухал, багш нэртэй оронцогууд зөндөө байгаа арын хаалгаар орогсод гэсэн үг
2018-09-04
Мөнх:
Манайхан үсрээл 1-3 хүүхэдтэй байгаа зуны 3 хан сар үр хүүхдээ харах гэж галзуурлаа хурдхан цэцэрлэг сургууль ороосоо гэж ярьж байгаа эцэг эхчүүд зөндөө таардаг гэтэл энэ багш нар чинь бүтэн 8-9 сар доод тал 30-50 хүүхэдтэй ажиллаж байгаа тэгээд 400 -700 мянган төгрөг. Арай ч биш юм шиг бодогдохгүй байна уу?
2018-09-04
Зочин:
Багш гэсэн эрхэм сайхан нэр хүндийг унагаасан багш нэртэнгүүд зөндөө бга шүү багш нарыг багшлах ур чадвар ёс зүйг нь харж цалинг нь нэмэх хэрэгтэй
2018-09-04
Эрдэнэ вангийн зохион байгуулж байгаа ажил амэт амжилттай болж байна даа
2018-09-04
ЭЦЭГ ЭХИЙН ТӨЛӨӨЛӨЛ:
БҮХ БАГШ НАРАА АТТЕСДАТЧИЛ БОЛОВСРОЛ НИМГЭН,УР ЧАДВАРГҮЙ БӨГЛӨӨС ЗӨНДӨӨ МАГАДГҮЙ БҮР ТЭНЦЭХ ХҮН ГАРАХГҮЙ БАЙЧ МЭДНЭ....ЭЦЭГ ЭХ БИД Ч ГЭСЭН БАГШ НАРАА ТЭНЦЭХ ЭСЭХИЙГ НЬ МЭДМЭЭР БАЙНА....ЗАСГИЙН ГАЗРААС ШААРДАЖ БАЙНА.........
2018-09-04
зОЧИН:
Энэ бас нэг хахууль авах өгөх орон зай бий болгох эд бна даа.Шүүхийн цалинг хасаад л төсвийн зөрүүгээр нь багш эмч бусад төрийн албан хаагчдын цалинг нэмэх хэрэгтэй шүү дээ. Батлагдсан төсөвт чинь ямарч хүндрэл учрахгүй. Өндөр цалин аваад хууль шударга хэрэгжиж байгаа юм алга бна шүү дээ.
2018-09-04
Зочин:
Багш нарын ажил хаялтыг дэмжиж байна. Хэдий болтол өдөр шөнөгүй ажиллаж өлөн зөлмөн амьдрах юм бэ? Зарим нь юу ч хийхгүй атлаа татвар төлөгчдийн мөнгийг хагартлаа идээд, зарим нь борви нугалах завгүй ажлаад хоосон хонох нь холгүй байна.
2018-09-04
АЖИЛ:
БАГШ НАРЫГ АТТЕСДАТЧИЛЬЕ ГЭДЭГ МАШ ЗӨВ. АДАГЛААД Л УТСААРАА ОРОЛДОХГҮЙ БАЙХ СОЕЛ, ИРГЭН, ХОТЫН СОЕЛТОЙ БАЙХ НААД ЗАХЫН ЮМ МЭДЭХГҮЙ БИД ЯДУУРААД ГЭЭД БАЙХ ЮМ. ХАРИН Ч ТА НАР АРД ТҮМНЭЭС МӨНГӨ АВДАГ.
2018-09-04
Зочин:
Багш бүр ажлаа өөрийн мэдлэг,чадвар, ёс суртахууны дээд дээд хэмжээнд хийдэг үү гэсэн асуулт заавал тавигдана. Тийм багш нэг сургуульд арван хуруунд тоологдохоор л байдаг. Цаг өнгөрөөсөн, нүд хуурсан байдлаар ажлаа хийдэг багш нар нилээдгүй,харин тэд нар энэ суулт, эсэргүүцлийн тэргүүн эгнээнд явж байгаа.ХАвтгайруулдаг байдлыг ийм хүмүүс ашиглахыг ихэд хичээдэгийг хүн бүр мэднэ. Ингэж хандмааргүй байна. Сургууль бүр дээр эцэг эх, сурагчид, мэргэжил нэгт хүмүүсээс санал авч, үнэлгээ өгөөд сайн ажилладаг, сэьгэлтэй багш нарын цалинг нэмэх хэрэгтэй. Эцэг эх багш нарт тал засаж мөнгө өгдөг болиод сайн багш нарт ил өгдөг болгочихвол нэг хэсэгтээ асуудлаа шийдэх юм биш үү
2018-09-04
Зохиол:
БАГШ хүн гэхээрээ хүн шиг амьдрах эрх байхгүй юу тэ Цалинг нь хангалттай өгчихөөд аттестатчилъя гэдэг үгээ ярьж болно: Өөрийгөө оронд нь тавьж үз
2018-09-04
зочин:
өөрөө мундаг цалингаа нэмүүлэх гээд байгаа багш аттестатчилахаас юундаа айв ,аттестатчилах нь зөв өөө
Малчин:
Одоо бол сургууль, цэцэрлэг маш том нууц ашгийн байгууллага болсон, хүүхдээ сургууль цэцэрлэгт оруулах, оруулсан хойноо тэдэнд тал засах гэж эцэг эхчүүд байдгаа барж байгаа нь ерөөс нууц биш, та бүхэнд ингэж хүүхдүүдээр бизнес хийж олдог асар их далд ашиг чинь хангалтгүй юу, ёстой хэлэх үг олдохгүй юм, боловсролын салбарт маш том өөрчлөлт хийх цаг хэдийн болсон
2018-09-04
Энхлэн та батламжаа алаг нүдэн үхрээс өнөөдөр очиж авна уу
2018-09-04
Малчин:
Зөв асуудал хөндсөн байна. Цалин нэмэлгүй яахав, харин тэгш нэмж ерөөс болохгүй, аттестачлаад ажлын үр дүнтэй холбож нэмэх нь зөв. Багшийн шаардлага хангахгүй багш нарыг ажлаас нь чөлөөлж, тэдний цалинг харин сайн ажилладаг сэтгэл зүтгэлтэй багш нарт нэмэгдэл болгон хувиарлаж болно. Ер нь тэмцэл хөдөлгөөн хийгээд байгаа нөхдүүд бол ажлын үзүүлэлт дорой л юмнууд байдаг. Их сургуулиуд мөн адил багш нараа аттестачлах хэрэгтэй.
2018-09-04
Zochin:
Энэ сэтгүүлч маш зөв юм бичсэн байна. Багш нар өчнөөн жил цалин гэж яриагүй явчихаад эдийн засаг хүндрэлтэй байхад яагаад цалингаа 50% нэмүүлнэ гэж тэмцээд байна. Сургуулийн захиралуудыг шалгах хэрэгтэй али нэг намын улс төржилтөөр тавигдсан захиралууд байх шигээ 1-р хороололын сургуулуудын захирал АН-г дэмждэг захирал лав байх шиг байна.
2018-09-04
Zochin:
Surguuliin zahiral, bagsh nar songuulid ih ajilluulaad bhaar iim bolood bn l da.
2018-09-04
Ajilgyi bagsh:
Bi ulsiin surguulid xuuchin tsalingaar ajillamaar baina,Ajild oruulj ogch tuslaach,avilga xaxuuld ogox mongo baihgyi shyy,
2018-09-04
Бөгс долоогчдын аттестатчлалд Х.Энхлэн шууд тэнцлээ мэргэжлийн бөгс долоогч сертификат чамд өгөе
2018-09-04
Энхлэн та батламжаа алаг нүдэн үхрээс өнөөдөр очиж авна уу
Zochin:
Surguuliin zahiral, bagsh nar songuulid ih ajilluulaad bhaar iim bolood bn l da.