Иргэдийн хүсэлтээр автобусны шинэ чиглэл нээлээ
2018-09-04

Нийтийн тээврийн шинэ чиглэл энэ сарын нэгний өдрөөс эхэллээ. Сүхбаатар дүүргийн 7,8 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:66 “Зайсан-Цэцэг төв-11-р хороолол” чиглэлийг шинээр нээж өдөрт 6 тээврийн хэрэгсэл 9 минутын хүлээгдлийн хугацаатайгаар явж эхэлжээ.

 

 


Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал гомдол, хүсэлтийг 24 цагийн турш Нийслэлийн Тээврийн газрын тээвэр зохицуулагчид 7004–4040 дугаарын утсанд өгөх боломжтой.

Shuud.mn
Сонин хачин