Эрүүл мэндийн салбарт 280 гаруй ажлын байр бэлэн байна
2018-09-04

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Жил бүрийн 8 дугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон зарлаж, энэ хүрээнд тодорхой ажлууд зохион байгуулдаг.

 

Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс “Эрүүл мэндийн салбар дахь сул ажлын байрны мэдээллийг сурталчлах” өдөрлөгийг зохион байгуулж байна. Ингэсэнээр эмнэлгийн мэргэжилтнүүд сул ажлын байр, үндсэн төрөлжсөн мэргэшлийн сургалтын элсэлт төгсөлт, мэргэжлийн зэрэг, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн талаарх мэдээллээр хангагдаж, эрүүл мэндийн салбар дахь сул ажлын байр нөхөгдөх боломж бүрдэх юм.

 

Энэ талаарх мэдээллийг ЭМХТ-ийн 70110893 утсаар болон http://www.chd.mohs.mn/сайтаас авах боломжтой.

Shuud.mn
Сонин хачин