Түрээсийн дугуйг зогсоолд тавьдаг хэрэглэгчдийг урамшуулна
2018-09-05

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын санаачлагаар авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг дэмжих зорилго бүхий “UBike” түрээсийн дугуйн үйлчилгээ өнгөрөгч долоодугаар сарын 9-нөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ үйлчилгээнд иргэд, олон нийт ам сайтай байгаа.

 

“Никель Ганбаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашням “Ubike” хэрэглэгчиддээ маш их баярлалаа. Одоо хэрэглээ жигдэрч байна. Тогтмол зогсоол дээр тавьдаг хэрэглэчиддээ удахгүй урамшуулал олгоно” гэж өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.

 

Түрээсийн дугуйг Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, урагшаа Зайсан толгой, хойшоо Их тойруугийн дотор унаж, хэрэглэх ёстой. Энэхүү заасан хамрах хүрээнээс гадуур дугуй унасан тохиолдолд төлбөрийн тариф дээр цаг тутмын 500 төгрөг нэмж бодогдоно. Хамрах хүрээнээс гадна дугуйгаа түгжиж орхисон тохиолдолд орхисон дугуйнаас хамрах хүрээний хил хүртэлх километрийн зайг 500 төгрөгөөр үржүүлэн төлбөр дээр нь нэмж бодно. Дугуйг зогсоолоос зогсоолын хооронд унана, зогсоолоос өөр газар дугуйгаа үлдээвэл торгууль 500 төгрөг таны данснаас хасагдана.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
teneg mongol chuud:
haha. ihleed hulgaad aldagdsan. odoo urumshuulhaar bolson uu? ene teneg MONGOLOI DUUD oilgohuu?
2018-09-06
dsn:
ene chini bidnii unuugiin humuusiin yos surtahuun uhamsriin tuvshing haruulaad bndaa ! suuliin guchaad jil uls niimgmiig iim l bohirduulsan bn shuudee! yanadaa ene uls oron mini.
2018-09-05