Тэргэнцэртэй иргэд бие даан амьдрах орчин бүрдсэн үү
2018-09-05

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Азийн улс орнуудын дунд 1980-аад оны үед үүссэн эрхийн төлөөх "TRY" хөдөлгөөнийг Монгол улсад 2011 оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах төв болох "Түгээмэл хөгжил" ТББ хөдөө орон нутгаар зохион байгуулж ирсэн. Энэ удаад анх удаа UB TRY нэртэйгээр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт байрлах төрийн болон олон нийтийн үйлчилгээний газар мөн тэдгээрийн хоорон дахь гудамж талбайд өнөөдөр /2018.09.05/ зохион байгууллаа.

 

Энэ удаагийн нөлөөллийн ажилд 6 аймаг, 6 дүүрэг, Япон улсын төлөөллөөс бүрдсэн хөгжлийн бэрхшээлтэй 16 залуучууд, өөр өөр мэргэжил хүсэл сонирхолтой 15 сайн дурын туслах залуучуудаас бүрдсэн нийт 31 хүн оролцжээ.

 

Энэхүү нөлөөллийн аян нь хууль сурталчилж, хүртээмжийн үнэлгээ хийснээр олон нийтийн ойлголт хандлагыг өөрчлөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо сайжрах ач холбогдолтой юм. Цаашид 2019 онд Монгол улсад болох Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах асуудлаарх Ази, Номхон далайн бүсийн IV конгрессын бэлтгэл ажил болж байгаагаараа онцлогтой юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тэргэнцэртэй иргэдэд бие даан амьдрахад зориулж налуу зам байхгүй орон сууцны орц болон албан байгууллагууд налуу зам хийх хэрэгтэй гэж бодож байна.зам засварын ажилд орон сууцны хороололуудын дундах зам засвар, зогсоолыг зохицуулж шийдэх хэрэгтэй байна
2020-03-16
Mongol boloogui ee
2018-09-08
Зочин:
УИХ.ЗГ-ын гишүүдийг тэргэнцэрт суулгаад тэргэнцэртэй хүмүүстэй хамт нэг өдөр гадуур явуул.
2018-09-07