Хятадын тэрбумтан хүчингийн хэрэг үйлдэхийг завджээ
2018-09-05

Хятадын онлайн худалдааны “JD.com” компанийн гүйцэтгэх захирал  44 настай Лю Цяндуныг өнгөрөгч долоо хоногт АНУ-ын Миннеаполи хотын цагдаагийнхан баривчилсан.

 

 

АНУ-ын тал Хятадын тэргүүн баячуудын нэг Цяндуныг ямар шалтгаанаар баривчилсан талаараа өнөөдөр мэдэгдлээ. Тэрбумтан эрийг нэгдүгээр зэргийн хүчингийн хэрэгт буруутгаж буй гэнэ.

 

Гэхдээ “JD.com” компанийн хэвлэлийн алба дээрх мэдээллийг эрс үгүйсгэж, АНУ-ын цагдаагийнхан Лю Цяндуныг буруутай гэдгийг нотолж чадаагүй” гэж мэдэгдэв.

 

Хэрвээ Лю Цяндун буруутай нь тогтоогдвол 30 хүртлэх жилийн ял сонсох юм.

 

Түүний нийт хөрөнгө 7.6 тэрбум ам.доллар ба “Хятадын топ 100 баян эрхэм”-ийн 18-д жагсдаг байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Ha ha...1-r zergiin huchin geheeree yahig heldiim bol ? bas zeregleltei...nariin l yum bdiim bn
2018-09-05